КОВИД-19: Нийтийн тээврээр зорчихдоо өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Коронавирусний цар тахлын энэ үед нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүмүүс ариун цэврийн аюулгүй байдлын үндсэн дүрмийг заавал баримтлах шаардлагатай гэж шинжээчид анхааруулж байна. Ингэхдээ аль болох хүн бага зорчдог цагийг сонгох, нүүрэндээ гараараа хүрэхгүй байх, гараа ариутгах, хувцсаа сольж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Автобус, метро зэрэг нийтийн тээврээр зорчиход хүмүүс өөр хоорондоо ойрхон зайд байхаас гадна зорчигчид байнга солигддог нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна нийтийн тээврээр зорчих тохиолдолд бариулаас барих шаардлага гардаг. Тиймээс боломжтой бол хүн аль болох хүмүүс бага зорчдог үеийг сонгох, нүүрэндээ гараараа хүрэхгүй байх, ханиаж, найтаалгаж буй хүнээс аль болох зай барих, автобуснаас буугаад гараа ариутгах шаардлагатай. Нийтийн тээврээр зорчихдоо өмсөж байсан хувцсаа солих, боломжтой бол үсээ угаахыг шинжээчид зөвлөж байна. Урт үстэй бол нийтийн тээврээр зорчихдоо үсээ боож байхыг мөн зөвлөжээ.

Улс орнуудад нийтийн тээврийн хэрэгслийн бариул, хаалганы бариул, суудлыг автобусны эцсийн зогсоол бүрд ариутгал хийх арга хэмжээ авч байна. Зарим улсад жолооч нарт нэг удаагийн амны хаалт, ариутгалын уусмал, цаас тарааж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(77.81.167.242) 2020 оны 04 сарын 14

Hola, esto es para informar al público en general que José Luis, un prestamista de préstamos privados, ha abierto una oportunidad financiera a cualquiera que necesite asistencia financiera. 5000 euros a 100,00 euros Proporcionamos préstamos con un interés del 2% a personas, empresas y empresas de forma clara y comprensible. contáctenos hoy por correo electrónico a (albakerloanfirm@gmail.com

0  |  0
Top