БНХАУ-ын Ухань хотын Лэй Шэньшань эмнэлгийн сүүлийн өвчтөнүүдийг өнөөдөр /2020.04.14/ өөр эмнэлгүүдэд шилжүүлснээр тус эмнэлэг нэг ч өвчтөнгүй боллоо. Ингэснээр Лэй Шэньшань эмнэлэг маргааш хаагдах болжээ.
Шинэ төрлийн коронавирусний халдвар ид тархаж, Уханьд байдал хэцүүдэж байхад тус эмнэлгийг хэдхэн өдөрт барьж байгуулан, хоёрдугаар сарын 8-ны өдөр анхны өвчтөнөө хүлээн авч байлаа.