КОВИД-19 | Хятадад хоногт 46 шинэ тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Коронавирусний халдварын голомт байсан Хятад улсад хоногт 46 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нэг өвчтөн нас барсан талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдэгдсэн байна.

Тэгвэл хоногт 78 өвчтөн эдгэрчээ.

Урд хөршид шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 82052 болжээ. Тэднээс 77816 нь эдгэрч, 3342 хүн нас барсан байна.

Коронавирусний халдварын тархалт томуугийн тархалтаас 10 дахин өндөр байгааг ДЭМБ мэдээлсэн юм. Энэхүү цар тахал нь нийгмийн бүх давхаргыг хамарч, улс орнуудын хамтын ажиллагааг шаардаж байгаа юм. Түүнчлэн ДЭМБ улс орнуудад хандан хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргахаа азнахыг уриалаад тархалтыг болон зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлийг бүрэн хяналтдаа авсан, ард иргэд нь мэдээлэл сайтай, урьдчилан сэргийлэх дэглэмийг дагаж мөрдөж байгаа тохиолдолд л хөл хориог цуцлах арга хэмжээ авч болохыг зөвшөөрнө гэжээ.

 

Top