Энэ сарын 15-наас эхлэн ОХУ-ын нийслэл Москва хот зөвхөн үнэмлэхтэй иргэдэд хот руу орох, олон нийтийн унаанд суухыг зөвшөөрдөг шинэ журамтай болсон. Энэхүү цахим үнэмлэхийг цагдаа нар шалгаж байгаа.
Цахим үнэмлэх хэд хэдэн төрөлтэй. Ажилдаа явах (олон удаагийн, 4-р сарын 30 хүртэл), эмнэлэг орох (нэг өдрийн), хувийн зорилгоор (хүндэтгэх шалтгаанаар 7 хоногт хоёр олгоно). Үнэмлэхгүй бол торгож байгаа юм.
Шинэ төрлийн коронавирусний халдварыг тогтоон барих зорилготой арга хэмжээ ч урт дараалал, түгжрэл үүсэж, харин халдварыг улам тархаах эрсдэлтэй байгаа тул хотын дарга Сергей Собянин шалгалтын системийг өөрчлөхөөр болжээ.
Метронд ороход үнэмлэх шалгаж байгаа тул урт дараалал үүссэн бол хот орох зам дээр хэдэн км үргэлжилсэн түгжрэл бий болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
olon hvn iheer tsygaslah tysam mash iheer hyrdan tarj baigaa shvv dee.