АНУ-ын “Fox News” мэдээллийн сувгийн мэдээлснээр, КОВИД-19 халдвар авсан анхны өвчтөн Хятадын Ухань хот дахь Вирус судлалын хүрээлэнгийн лабораторид ажиллаж байжээ.
Вирус анх сарьсан багваахайгаас хүнд халдварласан бөгөөд “тэг өвчтөн” лабораторид ажилладаг байсан гэж эх сурвалж үзэж байна. “Fox News” сувгийн нэгэн эх сурвалж Хятад улсыг нотлох баримтыг нуун дарагдуулахын тулд түүхэн дэх хамгийн үнэтэй ажиллагаа явуулсан гэж буруутгажээ. Гэхдээ тус лаборатори биологийн зэвсэг гаргаж авахаар ажиллаж байгаагүй харин Хятадын эрдэмтдийн вирус судлалд гаргаж буй гайхалтай ололт амжилтыг харуулах ёстой байсан гэж эх сурвалж онцолжээ.
Үүнээс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яам коронавирусний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэх мэдээллийг үгүйсгэж, шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох тал дээр анхнаасаа нээлттэй, хариуцлагатай байр суурийг баримталж ирсэн гэж мэдэгдсэн билээ.
БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд тус улсын Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгааны талаар ДЭМБ-д мэдээлсэн. Мэргэжилтнүүд энэ өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоож, халдварт өвчнийг хожим нь КОВИД-19 гэж албан ёсоор нэрлэсэн. Энэ оны гуравдугаар сарын 11-нд ДЭМБ коронавирусний халдварыг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарлав. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахин энэ вирусээр нийт 2059584 хүн халдварлаж, 134157 хүн нас барж, 513517 өвчтөн эдгэрээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ер бол үнэний талтай. Жилийн өмнө ухань хот дахь вирус судлалын төв сарьсан багваахайн дархлааг судлаж байна гэсэн мэдээ тавигдаж байсан. Тэгээл бүтэлгүйтээд алдчихсан байх.
Емхий хужаа лабартороос алдсанаа хулээх хэрэгтэй Хятадууд евчин тараасан учраас нехен телбер егехийг шаардах хэрэгтэй
Amerik ch yaj dain hiihuu geel estoi odoon hantgalgaa yavuulj bna daa.