КОВИД-19: Vogue сэтгүүлийн нүүр зураггүй хоосон гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас загварын ертөнц маш их хохирол хүлээсэн. Загварын шоунууд цуцлагдаж, брэндийн дэлгүүрүүд хаагдан, загвар өмсөгчид нь ажилгүй болоод байна.

Хүнд хэцүү энэ үед загвар, гоо сайхны олон сэтгүүл хүн төрөлхтөн энэ өвчнийг даван гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байгаа билээ.

Италийн загварын Vogue сэтгүүл түүхэндээ анх удаа зураггүй хоосон хавтастай гарна. Яагаад зураггүй хоосон нүүртэй гаргах болсноо тус сэтгүүл “Хүмүүс амь насаа алдаж, эмч сувилагч нар амиа эрсдэлд оруулан, хүнд өвчинтэй тэмцэж байгаа энэ үед өөр зүйл ярих нь тохиромжгүй” гэж тайлбарласан юм.

“Цагаан өнгө бол хоосон гэдгээс гадна олон утга илэрхийлдэг. Эмч нарын хувцасны өнгө, гэрэл гэгээ, хүндэтгэл. Цагаан бол буулт биш, харин хүлээлт, шинэ бүхний эхлэл" гэж тайлбарт дурджээ.

АНУ-ын Time, Францын Elle сэтгүүлүүд дугаарынхаа нүүрийг баатарлаг эмч, сувилагч нараар чимсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top