Испанийн “Telecinco” сувгийн хөтлөгч Лоренцо Диас коронавирусийг хэрхэн илрүүлэх шууд нэвтрүүлэг хийжээ.
COVID-19-ийн өвчтөнүүдийг эмчлэх эмнэлэг болон хувирсан Мадрид хотын Хэвлэлийн төвд байдаг биеийн дулаан хэмжигчээр халуунтай хүнийг хэрхэн илрүүлдгийг үзэгчдэд сайтар тайлбарласан байна.
Тэрбээр "37.5-аас дээш халуурах нь коронавирусний халдвар авсны анхны шинж тэмдэг" гэж хэлээд, өөрийгөө эхлээд хэмжилтэд оруулж үзсэн байна. Гэтэл хэмжигч багажийн түгшүүрийн дохио хангинаж, Диас 38 буюу маш өндөр халуунтай гарах нь тэр.
Эхлээд тэр багажид алдаа гарлаа гэж тайлбарлан, “Бага зэрэг сандарсан болохоор ийм өндөр гарлаа. Дахиад хэмжвэл 36,6 гарна” гэжээ. Гэтэл дахин үзсэн ч түүний халуун нь буусангүй. Гэрэлтүүлгээс боллоо гэж тайлбар тавиад ч бүтсэнгүй, тэр дороо эмнэлэгт шинжилгээ өгөхөөс өөр аргагүй болжээ.
“Эмнэлэгт түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, тусгаарласан. Гэхдээ халдвартай гарсан эсэх талаар мэдээлэл алга. Ямар ч гэсэн Лоренцо тэр өдрөөс хойш ажилдаа ирээгүй” гэж 7News мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
маска зүү ядаргаатай юм бэ европыхон