[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Бөгжний талаар бидний мэдэж байх ёстой зүйлс

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Бидний гарыг гоёмсог харагдуулахын зэрэгцээ эмэгтэй хүний эрхэмсэг төрхийг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг бөгж хэмээх гоёлын талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.


  • Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гэрлэсэн бол хуримын бөгжөө ядам хуруундаа зүүдэг. Энэ нь хайрын эх үүсвэр болох зүрхний артерийн судас ядам хуруунд байдагтай холбоотой юм. Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг ёс нь эртний Грекийн үеэс эхлэлтэй аж.
     
  • Бөгж, ээмэг, бугуйвч, бүс, алчуур бол эмэгтэй хүнийг бусдаас ялгаатай харагдуулдаг таван гоёл гэж үздэг.
     
  • Хуруундаа бөгж зүүсэн эмэгтэйн гар цэвэрхэн, дэгжин харагддаг.
     
  • Ямар бөгж зүүсэн гэдгээр нь төдийгүй аль гарын аль хуруундаа зүүсэн байгаагаас нь олон зүйлийг харж болно. Эрх мэдэл долоовор хуруунд байдагтай холбоотойгоор долоовор хуруунд ихэвчлэн том шигтгээтэй, үнэтэй бөгж зүүдэг байна. Тэгвэл дунд хуруундаа бөгж зүүдэг хүмүүс байр сууриа эелдэг зөөлөн байдлаар илэрхийлдэг, гэмгүй байдаг аж. Харин чигчий хуруу нь бидний бүтээлч чадварыг илтгэж байдаг “бяцхан ном” юм. Ихэнх жүжигчин, зураач, загвар зохион бүтээгчид чигчий хуруундаа бөгж зүүдэг байна. Урлагийн бус хүн чигчий хуруундаа бөгж зүүдэг бол тэр бусдаас онцгой харагдахыг хүсэж тэмүүлдэг, авьяаслаг нэгэн байдаг аж.
     
  • Монголчууд чигчий хуруундаа бөгж зүүх нь гарлагын үүдийг хаадаг гэж сүжиглэдэг учир энэ хуруундаа бөгж зүүдэг хүмүүс олон байдаг байна.
     
  • Харин та олон бөгж зүүх нь төдийлөн гоёмсог харагдуулахгүй. Арван хуруундаа бөгж зүүсэн хүн сайхан харагдахгүй.
     
  • Хүний хуруунд байгаа бөгжийг өөрийнхөө гараар угзарч авч болохгүй. Учир нь тэр хүний өвчин, зовлонг өөрийн биед авч байна гэсэн үг хэмээн эртнээс нааш үзжээ. Бас энэ нь бүдүүлэг үйлдэл юм.
     
  • Хосууд хуримлахдаа бөгж солилцох нь эртний Египетээс үүсэлтэй аж. Дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл, төгсгөл гэж байхгүй учир хязгааргүй байдлын илэрхийлэл гэж үздэг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top