АНУ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлыг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

АНУ-ын засаг захиргаа Хятад улсыг шинэ төрлийн коронавирусний талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзэн тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах, АНУ-ын өрийг тэглэх хувилбаруудыг судалж байна гэж CNN агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ дагуу АНУ-ын яам, агентлагууд урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Төлөвлөгөөнд мөн худалдааны салбарт шинэ дүрэм нэвтрүүлэх заалтыг тусгажээ. Гэхдээ АНУ-ын засаг захиргааны зарим албан тушаалтнууд хэт яарсан алхам хийхгүй байхыг сэрэмжлүүлж байгаа гэнэ. Учир нь АНУ Хятадын эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгаа сэргээхийн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Үндэсний тагнуулын алба коронавирусийг зохиомлоор гаргаж аваагүй гэж мэдэгджээ. Тагнуулын албаныхан шинэ төрлийн коронавирусийг хүн бүтээгээгүй, генийн өөрчлөлтөд оруулаагүй гэсэн эрдэмтдийн дүгнэлттэй санал нэг байна гэж мэдэгдэлд онцолжээ. Тагнуулын алба халдварт өвчин амьтнаас анх тархсан эсэх, Уханийн лабораторийн алдаанаас үүдэлтэй эсэхийг үргэлжлүүлэн шалгах гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний эх үүсвэр нь Ухань хотын лаборатори байсан гэж үзэх мэдээлэл бий тухай мэдэгдсэн байна. Ингэхдээ тэрбээр нууцлалын зэрэгтэй тул мэдээллийг дэлгэрүүлэхээс татгалзжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(36.98.93.150) 2020 оны 05 сарын 06

Deeremchin

1  |  0
Зочин(202.9.46.215) 2020 оны 05 сарын 06

мундаг удирдагч.

2  |  2
ЗОЧИН(202.9.46.11) 2020 оны 05 сарын 06

ЭНЭ ШИЗО БАС ЮУГАА ДОНГОСООД УНАВ АА

0  |  3
Top