БНХАУ-д дотоодын 85 сая жуулчин $4.9 тэрбумын орлого оруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

 

БНХАУ-д тавдугаар сарын эхний долоо хоногт тохиодог баярын өдрөөр дотоодын 85 сая жуулчин аялсан тухай тус улсын Аялал жуулчлал, соёлын яамнаас мэдээллээ.

Коронавирусээс шалтгаалж дотоодын хотуудад орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байсан ч халдварын тохиолдол болон нас барсан тохиолдол буурсантай холбоотойгоор эргэн сэргээсэн юм.

Тавдугаар сарын эхний гурав хоногт аялсан 85 сая жуулчин дотоодын аялал жуулчлалын зах зээлд 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Өнгөрсөн жилийн мөн үед 195 сая дотоодын жуулчин улсдаа 16.6 тэрбум ам.долларын орлого  оруулж байсан билээ.

Энэ удаад дотоодын аялагчдын 70 хувь нь улсынхаа түүхэн дурсгалт, нэрийн хуудас болсон газруудаас аялсан гэх судалгаа гарсан байна.

Эх сурвалж: CNN

 

Top