Ким Жон Уны талаар худал мэдээлэл цацсаны төлөө уучлал эржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

БНАСАУ-ын дипломат асан, өнгөрсөн сард БНСУ-ын парламентад сонгогдсон Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг хүндээр өвчилсөн тухай худал мэдээлэл өгсөндөө хүлцэл өчжээ.

Ким Жон Ун гурван долоо хоногийн турш олон нийтийн өмнө ил гаралгүй алга болсны дараа өнгөрсөн бямба гарагт /2020.05.02/ бордооны үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр тууз хайчилж, олны өмнө гарч ирсэн билээ.

Тэ Ён Хо сонгогчид түүнийг сонгохдоо Хойд Солонгосын асуудлаар үнэн зөв дүн шинжилгээ хийнэ гэсэн хүлээлттэй байсныг тэрбээр ухамсарлаж байна гээд худал мэдээлэл тараасанд гэмшин, уучлал эржээ. Түүнтэй хамт мөн БНСУ-ын парламентад сонгогдсон Хой Солонгосын дүрвэгч Жи Сёнг Хо хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ким Жон Уныг зүрх судасны мэс засалд орсны дараа нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байсан тухай ярьжээ.

БНСУ-ын эрх баригчид Ардчилсан нам хоёр гишүүнийг асуудалд болгоомжгүй хандсанд зэмлэсэн байна.

Тэ Ён Хо дурсамждаа Ким Жон Ил /Ким Чен Ир/ 2011 онд нас барсан тухай гадаад хэргийн сайд хүртэл төрийн хэвлэл мэдээлэхээс нааш мэдээгүй байсан тухай бичиж байжээ.

Хойд Солонгосын дүрвэгсдээс эрхлэн гаргадаг “Daily NK” хэвлэл өнгөрсөн сард Ким Жон Уныг зүрхний мэс засалд орсон тухай мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 05

Сандрах хэрэггүй зүрхний хагалгаанд орсныг батлах эсвэл үгүйсгэх ямар ч баталгаа байхгүй. Бордооны үйлдвэрийн нээлтэнд биеэр орлцоогүй улаан тууз хайчилж байгаа зураг монтажилсан байх талтай. Тийм л юм бол яагаад Ким Ир Сен өвөөдөө хүндэтгэл үзүүлдэггүй билээ?

0  |  0
Top