Мадридын “Реал” багийн дэд ерөнхийлөгчөөр 2006-2009 онд ажиллаж байсан Амадор Суарес Вилья COVID-19 вирусийн халдварын улмаас 76 насандаа нас нөгчжээ.
Вилья Испанийн Сан-Себастьян хотын эмнэлэгт 40 хоног эмчлүүлсэн ч хүнд өвчнийг даван туулж чадсангүй. Суарес Вильяг дэд ерөнхийлөгч байхад багийн ерөнхийлөгчөөр Рамон Кальдерон ажиллаж, “Реал” хоёр удаа аварга болж байлаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Мадридын “Реал” багийн ерөнхийлөгч асан Лоренсо Санс мөн коронавирусний халдварын улмаас амиа алдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )