КОВИД-19: “Фламенго”-д халдвар газар авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Бразилын хөлбөмбөгийн “Фламенго” багийн массажчин Жоржинью энэ сарын 4-нд коронавирусний халдварын улмаас нас барсан билээ. Багийн удирдлагаас бүх ажилтнаа коронавирусний шинжилгээнд оруулсан байна.

Нийт 293 хүн шинжилгээ өгснөөс үндсэн багийн гурван хөлбөмбөгч, 6 ажилтан, тоглогчдын гэрбүлийн 25 хүн, хамтран ажилладаг компанийн хоёр ажилтан, нийт 36 хүний хариу эерэг гарчээ.

Халдвар авсан тоглогчдын нэрийг зарлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top