“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.
Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 кластер, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Онцгой комисс, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томоохон аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээний төвийн томилгоот удирдах албан тушаалтнууд оролцож байна.
Мөн 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд цахимаар тус дадлагад оролцож байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )