КОВИД-19: Цаасан фэнүүд хөлбөмбөг үзнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Германы Бундеслиг цар тахлын улмаас тасалдаад байсан тэмцээнээ энэ сарын 16-нд сэргээхээр бэлтгэж байна. Гэхдээ тоглолтууд үзэгчгүй явагдах юм.

Менхенгладбах хотын “Борусси” багийн балиашгууд лигийн тэмцээн үзэгчгүй явагдах болсонтой холбогдуулан нэгэн арга хэмжээ санаачилжээ. Тэд цэнгэлдэх хүрээлэнг картон цаасан фэнүүдээр дүүргэхээр ажиллаж байна. Ингэснээр тамирчдад урам зориг хайрлах гэнэ.

Хүссэн хүн болгон 19 евро төлөөд л өөрийн зургийг байрлуулж болно. Одоогийн байдлаар 12 мянган дүрс бэлэн болоод байгаа. Тус багийн цэнгэлдэх хүрээлэн 54 мянган хүний багтаамжтай тул багийн ахмад тоглогчид, урьдын одод, дасгалжуулагч нарын дүрсийг ч стадионд “суулгахаар” болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top