Монголын Боксын холбоо “ХАНДИВЫН АЯНД”-д нэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “COVID-19” буюу Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах ариун үйлсэд зориулсан “Хандивын аян”-ыг Монголын Боксын Холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ санаачлан багш дасгалжуулагч, тамирчид дэмжин хэрэгжүүлж байна.

МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нь дөрөвдүгээр сарын 30-нд гэр бүлийн хамт эх орондоо ирсэн бөгөөд одоогоор тусгаарлалтад байгаа боловч, хугацаа алдалгүйгээр нэг хүнд ч болов туслах гэсэн чин сэтгэлээр энэ арга хэмжээг богино хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү аяныг дэмжин Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид нэг өдрийн цалин, хамгаалалтын цагаан хувцас 100 ширхэг, амны хаалт 1000 ширхгийг тус тус хүн амын эрүүл мэндийн төлөө хандивлаж байна гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top