Сингапур улсын Дээд шүүх нийгмийн сүлжээний аппликейшн ашиглан хар тамхи наймаалсан этгээдэд цаазын ял оноолоо.
Малайзын нутаг дэвсгэрээс “Zoom” аппликейшн ашиглан 37 настай Пунитан Генасан гэгч этгээд 28.5 грамм геройн борлуулсан нь тогтоогдож ийнхүү цаазын ял оноосон байна.
Тэрбээр 2011 онд энэ гэмт хэргийг үйлджээ.
Ингэснээр Сингапурын талаас өөр улсын нутагт амьдардаг иргэнд цаазын ял оноосон анхны тохиолдол болсон юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 0 )