ЭМЯ: ОХУ-д тархац өндөр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 23

ЭМЯ-наа өнөөдрийн /2020.05.23/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Короновирусний тархалт 216 оронд бүртгэгдэж, 5сая 300 мянган хүн өвчлөөд байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр өвчилж, 6 мянган хүн нас барсан. Манай хөрш ОХУ-д нас баралт нэмэгдсэн байна. Манай улстай хил залгадаг Буриад, Тува, Эрхүү, Чита хотод 7-49 тохиолдол шинээр нэмэгдэж өвчлөлийн тархац өндөр байна. Манай улсад 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 30 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн” гэв.

ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр “Цус сэлбэлтийн бүтээгдэхүүн 8 хувиар өссөн. Бид 136 мянган цусны донорыг урих, мессеж илгээх ажил хийж байна. Цар тахлын үед ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг дагах, ямар үед цусны төвд ирэхгүй байх зааврыг тэдэнд өгч байгаа.

Их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосноор явуулын цус цуглуулалт 40 хувиар буурсан. Иймд цус цуглуулах цагийг нэмж, Бямба гаригт цус цуглуулдаг болсноор цусны бүтээгдэхүүн нэмэгдэж байна” гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top