БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тавдугаар сарын 1-нээс хойш анх удаа олны өмнө гарч иржээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны өргөтгөсөн хуралдааныг удирдан явуулсан байна.
Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ хуралдааны тухай мэдээллийг ням гарагт нийтэлсэн байна. Арга хэмжээ болсон өдрийг мэдээлээгүй ч хуралдааны үр дүнгээр гарсан Ким Жон Уны гарын үсэг бүхий тушаалуудыг өнгөрсөн бямба гарагт /2020.05.23/ нийтэлжээ. Гэрэл зураг дээр Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын далбааны өмнө тэргүүлэгчдийн байранд сууж байгаагаар гарсан байна.
Тавдугаар сарын 1-нд Сунчхоны бордооны үйлдвэрийн нээлтэд оролцохоос өмнө Ким Жон Ун 20 хоногийн турш олны өмнө гараагүй. Японы болон Өмнөд Солонгосын хэвлэлүүд үйлдвэрийн нээлтэд оролцсоноос хойших хугацаанд Ким Жон Ун Вонсан хотод өнгөрүүлсэн гэж мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Арай өөр бн даа
bish
Харин тийм ээ. Монгодд авчраад ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд болгох сон.
Ene hvniig tvr tvreeseer .Mongold avchiraad erunhii said hiilgeh uymsan .
ene nadtai ih adilhn hun