Коронавирусний халдварын батлагдсан нийт тохиолдлын тоогоороо АНУ, Бразил, ОХУ дэлхийд тэргүүлж байна.
ОХУ-д 24 цагийн дотор 9434 хүн өвчилж, Тува улс, Чита мужид өвчлөл өмнөхөөсөө 34-95 тохиолдлоор нэмэгдэж, хойд хөршид тархалтын хурд эрчтэй хэвээр байна.
ДЭМБ ээлжит хурлаараа Засгийн газрууд коронавирусний халдварын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тандалт судалгаа хийхээс гадна архаг хууч өвчинтэй хүмүүст анхаарал хандуулах, хүүхдийн дархлаажуулалтад онцгой анхаарах хэрэгтэйг сануулжээ. Чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг архаг хуучтай хүмүүс коронавирусээр өвчлөх, нас барах эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа юм.
Коронавирусний халдварын тархалт өндөр хэвээр байгаа тул олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг ДЭМБ анхааруулж байна. АНУ-д л гэхэд халдвар авсан үсчин 84 хүний үс засаж, тэдний ихэнхэд нь коронавирус халдаасан болон ахлах сургуулийнхны усанд сэлдэг партид очсон хүмүүс халдвар авсан тохиолдол илэрчээ.
Иргэд та бүхэн олон нийтийн арга хэмжээнд аль болох оролцохгүй байж, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг ариун цэврийн дэглэмүүдийг сахиарай. Мөн ахмад настнуудын эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байгааг ДЭМБ анхааруулж байна.