БНСУ-аас 1896 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Энэ сарын 22-ны байдлаар Өмнөд Солонгос дахь Консулын хэлтэст нийт 1896 иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгчээ. Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн

 

  • 170 буюу 9 хувь өндөр настан /асран хамгаалагчийн хамт/

 

  • 397 буюу 21 хувь 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/

 

  • 84 буюу 4 хувь нь жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/

 

  • 147 буюу 8 хувь нь эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/

 

  • 53 буюу 3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/

 

  • Үлдсэн 1027 буюу 55 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 60 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлжээ. 

Монгол Улсын Засгийн газар онцгой байдлын үед гадаадад байгаа иргэдээ татан авах үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ, Турк, Герман улсуудаас 8328 иргэдээ татан аваад байгаа юм. Үүн дээр 46 улсад байгаа 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т ирүүлээд байгаа аж.

Монгол Улс БНСУ руу гуравдугаар сарын 15-нд, дөрөвдүгээр сарын 2, 8-нд, тавдугаар сарын 1-нд гэхчлэн нийт дөрвөн удаагийн тусгай нислэг үйлдэж, 1038 иргэнээ татаж авсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.57) 2020 оны 05 сарын 28

Казакстанаас монголчуудаа аваачээ наадуул чинь ирээд буцаад явчихдаг биз дээ бид казак ундэстэн бишээ эмчилгээнд ирсэн хуухэд хогшид албан томилолтоор ирсэн монголчууд бна монгогуй хэцуу бна ш дээ тэр баян олгийн 100 казакаараа энд бгаа цэвэр монголчуудаа солиод аваачээ.Биднийг аваач гэхээр казак нутагтаа бай гэх юм монголчуудаа хэдхэн монгол казакийн нутагт хэцуудэж бнаа

0  |  0
zochin(122.201.31.78) 2020 оны 05 сарын 26

YAKH YUM BE , NAANA CHINI ODOO GAYGUY BOLJ BAYGAA , IRCHIKHEED BUTSMAAR BAYNA GEED ZASAG TURIIG ZANDRAAD BAYNA SHUU DEE ,

1  |  0
Top