Он гарснаас хойш таван сарын хугацаанд Монгол Улс 6.3 сая тонн чулуун нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Нийтдээ 512.8 сая ам.доллароор хэмжигдэх чулуун нүүрс экспортолсон ч энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.3 дахин буурсан үзүүлэлт аж.
Хэдийгээр коронавируст цар тахлаас шалтгаалан чулуун нүүрсний экспорт огцом буурсан ч нүүрсний гарц нэмэгдсээр байгаа ажээ.
Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өдөрт гарч байгаа нүүрсний автомашины тоо 1000-аас илүүгээр тоологдож байна.
Сэтгэгдэл ( 0 )