[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Давхраа хийлгэх зайлшгүй шалтгаанууд

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Сайхан харагдахын нэг нууц нь давхраа гэж ярих нь ч бий. Гэхдээ сүүлийн үед төрөлхийн давхраа, гоо сайхны мэс заслын тусламжтайгаар бий болгосон давхраа хоёрыг ялгахад амаргүй болсон. Хүмүүс төрөлхийн сайхан давхраатай, өөгүй царай төрхтэй нэгнийгээ гоо сайхны мэс засалд орсон гэж хардах болсон энэ үед хүмүүс бидэнд давхраа хийлгэх зайлшгүй шалтгаан байдгийг хэлж өгье.


  • Хүний нүд нь 107 сая эсээс бүрддэг. 500 төрлийн өнгийг ялгаж, 24 сая дүр зургийг хардаг энэхүү гайхалтай эрхтнээ хайрлаагүйгээс болж  хараа эрт муудаж, сохрох аюултай. Нүдний олон төрлийн өвчин байдгаас Монголчуудын дунд түгээмэл тохиолддог нь нүдний өөхлөлт, зовхи унжилт, цагаа буух зэрэг юм. Хүмүүс өвчлөл гэж тоохгүй, байдаг л зүйл гэж боддог дээрх шинж тэмдгүүдээс болж хараанд олон асуудал тулгардаг. Дээд зовхи унжсанаас болж хараанд асуудал тулгарсан бол давхраа хийлгэх зэрэг гоо сайхны мэс заслын тусламжтайгаар асуудлыг шийддэг байна.
     
  • Нүдний давхрааг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийлгэж болдог. Гэхдээ 30 наснаас өмнө хийлгэвэл тухайн хүний төрхөд төдийлөн өөрчлөлт гардаггүй аж.
     
  • Нүдний жижиг асуудалд ч хайхрамжгүй хандаж болохгүй. Нүдний өвчлөлүүд нь харах чадварт шууд нөлөөлдөг учраас өвчний шинж тэмдэг илэрч эхлэхэд л эмчид хандах шаардлагатай. Түүнчлэн шаардлагатай бол давхраа оёх мэс заслыг хийснээр асуудлыг шийдэх нь бий.
     
  • Бидэнд ихэвчлэн тохиолддог өвчлөлийн нэг нь нүдний салстын дегенарац буюу мах ургах, өөхлөх эмгэг юм. Энэ нь цаг агаарын хуурайшилт, удаан хугацаанд компьютер, дэлгэцийн ард суудаг ажил, шороо тоосжилт ихтэй орчин зэргээс болж үүсдэг. Нүдэнд мах ургах, өөхлөх зэргийг ямар нэг дусаалгаар эмчилдэггүй. Эмийн болон мэс заслын аргаар эмчлэх боломжтой юм. Мэс заслын тусламжтайгаар эмчлүүлсэн бол бүрэн эдгэж, дахиж өвчлөхгүй байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.
     
  • Мөн осол гэмтлээс шалтгаалан нүдний хараа муудах, хараагүй болох зэрэг аюул тулгардаг. Нүдэнд үүссэн гэмтлээс болж давхраа оёулах шаардлагатай болох нь бий.
     
  • Зовхи унжих асуудал ихэвчлэн 40-өөс дээш насныханд тохиолддог. Нас ахиж, арьс унжихаас гадна олон хүчин зүйл зовхи унжихад нөлөөлдөг байна. Тухайлбал хангалттай нойр авч чадахгүй байх, хэт ачаалалтай ажиллах, эмэгтэйчүүдийн хувьд нүдний будгаа арилгахгүйгээр унтах гэх мэт шалтгаанаас болж нүдний дээд доод зовхи унждаг. Мэргэжлийн эмч нар зовхи унжих нь гоо сайханд нөлөөлөхөөс гадна хараа муудах, харааны түвшин буурах, үзэгдэх орчин хязгаарлагддаг аюултайг сануулж байна. Энэ нь автомашин барихад сөргөөр нөлөөлнө. Зовхи унжилтыг мэс заслын аргаар эмчилдэг. Зовхи унжсан, эсвэл унжих шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчлүүлэх, мэс засал хийлгэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь таны нүдний эрүүл мэнд, цаашлаад амь настай ч холбоотой чухал асуудал юм.
     
  • Хэрэв та давхраа хийлгэхээр шийдсэн бол хэд хоногийн өмнөөс дархлаагаа дэмжсэн бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ. Ингэвэл эдгэрэлт хурдан явагдах болно.
     
  • Оёдол авсны дараа 14 хоноод нүдээ будаж болно. Хоёр сарын дараа сорви бүдгэрдэг байна.
     
  • Нүдний ямар нэгэн халдварт өвчтэй бол давхраа хийлгэж болохгүй.
     
  • Эцэст нь хамгийн чухал зүйлийг сануулъя. Давхраа үүсгэдэг цавуутай наалтыг огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ийм наалт удаан хэрэглэсэн хүний зовхины арьс суларч, унждаг. Давхрааг мэс заслын аргаар хийлгэх нь зөв арга юм.
     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(202.55.188.38) 2021 оны 07 сарын 30

Utas ni hedvv

0  |  0
Top