Герман улс 2038 он гэхэд уламжлалт цахилгаан станцыг хална

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06


ХБНГУ-ын парламентын доод танхимын хуралдаанаар 2038 он гэхэд уламжлалт цахилгаан станцыг халах тухай хуулийн төслийг хэлэлцэж олонхын саналаар баталлаа.

Хуульд тусгаснаар 2033 он гэхэд Герман даяар үйл ажиллагаа явуулдаг бүх уламжлалт цахилгаан станц хаалгаа барина.

Харин энэ хооронд нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцын хүрээнд уул уурхайн компани, цахилгаан түгээх компаниудад 50 тэрбум еврог 2038 он хүртэл зарцуулах юм.

Түүнчлэн уламжлалт цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх тендерийг ч зохион байгуулах аж.

Герман даяар нүүрсний олборлолтоороо тэргүүлдэг Бранденбург, Умард Райн Уестфалиа, Саксон, Саксон-Анхальт зэрэг дөрвөн мужид бүтцийн шинэчлэлтэд зориулан 40 тэрбум евро зарцуулахаар болжээ.


Эх сурвалж: MINING

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(203.91.115.49) 2020 оны 07 сарын 06

Дэлхийн хөгжил гүйцэгдэхгүйнээ бид яанаа бүү мэд. Нэг л их их сургууль төгссөн боловсролгүй ажилын чадваргүй хүмүүсээр дүүрлээ.

0  |  0
Top