В.Путин, Д.Трамп нар утсаар ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлийг хянах асуудлын хэлэлцжээ.

Талууд эдгээр асуудлыг, тэр дундаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний сэдвээр хоёр талын зөвлөгөөн явуулах шаардлагатайг нотолж, олон улсын аюулгүй байдлыг хамарсан өргөн хүрээний асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жадд Дийрийн мэдээлснээр, Доналд Трамп ОХУ, БНХАУ, АНУ өртөг өндөр зэвсэглэлээр хөөцөлдөхөөс зайлсхийж чадна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

В.Путин, Д.Трамп нар мөн Ираны цөмийн хөтөлбөрийг хөндөн ярилцсан байна. Талууд бүс нутгийн тогтвортой байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхийн дэглэмийг дэмжих чиглэлээр хамтын хүчин чармайлт гаргах шаардлага буйг онцолжээ. Москва, Вашингтоны коронавирусний эсрэг явуулж буй хамтын ажиллагааг сайшааж, дэлхийн эдийн засгийг “нээх” асуудлын хөндсөн байна.

АНУ, ОХУ-ын тэргүүн нар мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trumpy(103.212.117.114) 2020 оны 07 сарын 25

i like your vaccine

0  |  0
Top