БНХАУ Чөндү хот дахь Ерөнхий консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

БНХАУ-ын эрх баригчид Сычуань мужийн Чөндү хот дахь Ерөнхий консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр /2020.0.7.24/ гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Чөндү хотод АНУ-ын Ерөнхий консулын газар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх лицензийг нь эргүүлэн татах тухай шийдвэрийн талаар Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд мэдэгдэж, тодорхой шаардлагуудыг тавьсан байна.

Хятад улсын энэхүү шаардлага хууль ёсны бөгөөд АНУ-ын зүгээс авч буй үндэслэлгүй үйлдлийн эсрэг хийж буй шаардлагатай хариу арга хэмжээ ба БНХАУ-ын үйлдлүүд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын харилцааны суурь зарчим, дипломат практикт нийцэж буй тухай мэдэгдэлд онцолжээ.

БНХАУ, АНУ-ын харилцаа хурцадсаны хариуцлагыг АНУ-ын тал хүлээх ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мөн мэдэгджээ. Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг хаах тухай алдаатай шийдвэрээ цуцалж, хоёр улсын харилцааг хэвийн байдалд оруулах талаар хүчин чармайлт гаргахыг АНУ-д дахин уриалж байна гэж мэдэгдэлд онцолсон байна.

Энэ сарын 22-нд АНУ-ын эрх баригчид Хьюстон дахь Ерөнхий консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсан билээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортегус энэхүү шийдвэрийг Америкийн оюуны өмч болон америкчуудын хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор гаргасан гэж тайлбарласан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.117.114) 2020 оны 07 сарын 25

amerikiin konsul 1 muu hamar hashaashig yumand baihad,mongol gesen chini barag zasgiin gazarshig tom gazar hashaa ordond baidag shaas

0  |  0
Top