Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл он гарснаас хойш 19.3 хувиар, борлуулсан бүтээгдэхүүн 25.4 хувиар өмнөх онтой харьцуулахад буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөн онтой харьцуулахад 19.3 хувь буюу хоёр их наяд төгрөгөөр буурахад уул уурхайн салбарын олборлолт буурсан нь шууд нөлөөлжээ. Тухайлбал эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр нүүрсний олборолт 1.8 их наяд төгрөг, газрын тосны олборлолт 444.1 тэрбум төгрөгөөр буурсан юм.
Борлуулалт буурахад мөн адил уурхайн салбарын борлуулалт нөлөөлсөн. Зэсийн баяжмал, нүүрсний борлуулалт огцом буурсан нь аж үйлдвэрийн салбарын борлуулалтад нөлөөлжээ.
Цаашид Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг олон улсын байгууллагуудаас анхааруулж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )