Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 06

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа.

Тэрбээр хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан бөгөөд эдгээр ажлууд өнөөдөр 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Одоогоор 86 хувийн гүйцэтгэлтэй яваа "Тээвэрчдийн хотхон"-д гэхэд 14 000 гаруй жолооч амрах боломжтой аж. Түүнчлэн 2500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр мөн бүсэд хяналтын камерын систем суурилуулж, бүрэн гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай орчин бүрдүүлжээ. Энэ хүү цогцолбор тун удахгүй ашиглалтад орох ба байгууламжид шаардагдах үлдэгдэл санхүүжилтыг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр жолооч нарын зүгээс "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу" гэх асуултыг тавьж байсан бол У.Хүрэлсүх "Үгүй. Та бүхэн ажлаа аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ.Төмөр зам,авто замаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа" хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batdorj(45.154.255.73) 2020 оны 09 сарын 07

saihn ajil hiigdaj bgdaaa . udahgui duuschhwl jolooch bid nart ih l hergetei bga . amjilt hu

0  |  0
zochin2(183.177.98.42) 2020 оны 09 сарын 07

ar gereesee hol mashinii kabind amidardg bsn jolooch nart heretgei bvteeb baiguukakt hiih bga gj boddog. hetsvv shvvdee ger ornoosoo hol hool und muutai tuhtau amrah gazar bhkuu . odoo bol sain tsag udkuu ireh gj bgd bayrtai bn oo \n buyeen baiguulalt hiij bga bvh hvmvvstee bayrllaa

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 09 сарын 07

moriitei togloomchin saidaasaa salsan tsagt hoggino ternees naash bitgii gorid

0  |  0
хотын иргэн(202.9.47.11) 2020 оны 09 сарын 06

Энэ тамар замын ажилд оролцдог хугацаат цэргүүдэд сард 2 сая төгрөгний цалин өгдөг гэж мэдээлээд байна. Энэ үнэн юм уу..Дундаас нь дарга нар нь тоншоод байгаа юм биш үү... Шалгах ёстой газруудаар нь шалгуулмаар байна.

0  |  0
боомт (202.9.46.73) 2020 оны 09 сарын 06

Гантуяа лалрын тэнэг ээ? Тавантолгой-Гашуунсухайт гэдэг боомт байдаггүй, зөвхөн Гашуунсухайт гэж боомт бий. ямар ч мэдлэг алга

0  |  0
Top