АНУ Хятадын 1000 гаруй иргэний визийг цуцлав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

АНУ үндэсний аюулгүй байдалд нь эрсдэл учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Хятадын 1000 гаруй оюутан, судлаачдын визийг цуцалжээ. Вашингтон тэднийг Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой гэж үзэж байна. “Ингэхдээ Хятадын Коммунист намын цэрэг зэвсгээр тэргүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго агуулаагүй оюутан, судлаачдыг дэмжсээр байх болно” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Чад Вулф Хятад улс нь АНУ-ын хувьд аюултай тоглогч бөгөөд түүний бодлого АНУ-ын ажилчид эдийн засагт хор учруулдаг гэж онцолжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй Хятадын оюутан, судлаачдын АНУ-д зорчих визийг хязгаарлах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Вашингтон Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой Хятадын эдгээр иргэн АНУ-д технологи болон оюуны өмчийг хулгайлах зорилгоор ирдэг гэж үзэж байна.

Үүний хариуд БНХАУ-ын Боловсролын яам эсэргүүцэлд илэрхийлж байсан юм.

АНУ-д Хятадын 360 мянган иргэн суралцдаг бөгөөд тус улсын их, дээд сургуулийн орлогын багагүй хэсгийг бүрдүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн (66.181.161.38) 2020 оны 09 сарын 10

Үнэн гэдэг л энэ дээ... ОӨ-н хулгайчид

0  |  0
Top