Хүүхдэд үзүүлэх тусламжийн чиглэлээр өрхийн эмч нарыг чадавхижуулна

2020 оны 09 сарын 22

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хүүхдийн анагаахын академитай хамтран 0-5 хүртэлх насны хүүхдийн үзлэг, хяналт, хүүхдийн өвчний цогц менежтент хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ, залуу эмч нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулж байна.

“Хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт шинэчилсэн хөтөлбөрийн сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд нийслэлийн найман дүүргийн 142 Өрхийн эрүүл мэндийн төв болон Багахангай дүүргийн 290 гаруй эмч хамрагдаж, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдлэг, туршлагаа сайжруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top