Өмнөд Солонгосоос улирлын томуугийн эсрэг вакцин авчирчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Томуу өвчнөөс сэргийлэх тал дээр Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн дархлаажуулалт ирэх аравдугаар сарын 1-10-нд болох талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг гурван цэнт вакциныг Өмнөд Солонгосоос захиалан хүлээж авсан байна. Энэхүү вакцинд халдварт хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдийг хамруулж байгаа аж. Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүүхдийн байгууллагуудаар дамжуулан вакцины талаар мэдээлэл өгч байна.

Дархлаажуулалт нь олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэд та бүхнийг үр хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.

Вакцин нь дан ганцаараа амьсгалын замын халдварт өвчнөөс хамгаалдаггүй учир иргэд та бүхэн олон хүнтэй газраар явахгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол савандаж угаагаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top