Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ын дүүргийн намын хорооны дарга О.Бямбадэлгэр ХҮН-ыг сонгуульд оролцуулах тухай Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг эсэргүүцэж шүүхэд ханджээ. Түүний гомдлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд, ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг өчигдөр /2020.09.29/ гаргасан байна.
Нийслэл, орон нутгийн сонгуульд оролцохоор бичиг баримтаа хүргүүлээд байсан ХҮН энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон учир ардчилал, шударга ёсны төлөө тэмцэж, шаардлагатай арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэн, Сүхбаатарын талбайд цуглан эсэргүүцэл илэрхийллээ.
ХҮН-ын Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр "Шүүх шийдвэр гаргахдаа биднийг хэлэлцүүлэгтээ оруулаагүй. Нийслэлийн сонгуулийн хорооны хэрэгжилтийн тогтоолыг түдгэлзүүлсэн. Үндэслэл нь тодорхойгүй байна. Шүүх хурал болоогүй, хэлэлцүүлэг л хийсэн. Хэлэлцүүлэгтээ биднийг оролцуулаагүй нь хууль бус байна. Монгол Улсын шүүх улстөржсөнийг энэ үйл явдал харуулж байна" гэв.
ХҮН-ын удирдлагууд дөнгөж сая энэ талаар мэдэгдэл хийсэн бөгөөд тус намын дарга Б.Найдалаа “Монголд өнөөдөр шударга ёс, ардчилал байхгүй болсон байна. Хөдөлмөрийн үндэсний намаас монголчууддаа хандаж, Монголын ардчилалд онц байдал зарлаж байна. Өнөөдөр бид ардчиллаа аварч, шударга ёс тогтоохгүй бол маргааш хэн нэгэн улстөрчийн захиалгаар таны хүүхдийг гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх санхүүжилттэй, захиалгатай шүүгчийн захирамж гаргаж, сонгуульд оролцуулахгүй болголоо. ХҮН сонгуульд оролцох бичиг, баримтаа хуулийн дагуу нэг бүрчлэн бүрдүүлж, Сонгуулийн хороонд өгсөн. Энэ бүх хандлага зөвхөн нэг намын сонгуульд оролцох, нэр дэвших асуудал биш таны сонгох, сонгогдох эрх, бизнесийн орчинтой холбоотой асуудал гэж хэлмээр байна. Тиймээс бид 24 цагийн дотор ХҮН-ыг сонгуульд оролцуулах боломжийг нээж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ.
Харин шүүхэд хандсан О.Бямбадэлгэр "Би ХҮН-ыг үүсгэн байгуулагчдын нэг. 2020 оны есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Багахангай дүүргийн намын хорооны даргаар ажилласан. Гэтэл намын удирдлагууд сая наймдугаар сарын 03-ны өдөр намын анхан шатны байгууллага үүрийн нэгжүүдийг татан буулгах тогтоол гаргасан. ХҮН-ыг үүсгэн байгуулсан биднийг татан буулгасан. Би гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Ингэхдээ Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан тогтоолыг хүчингүй болгуулахаар хандсан. Тэгээд ч ХҮН-ын албан ёсны тамга, тэмдгийн асуудал маргаантай хэвээр байгаа. Б.Найдалаад байгаа тамга, тэмдэг хуурамч. Б.Найдалаа нар өөрөө өөрсдийгөө унагаж байгаа юм" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ТАЙЛБАР
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэдний өмгөөлөгчийг оролцуулан 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч О.Бямбадэлгэр нь П.Наранбаяр тэргүүтэй Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг тус шүүх 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Нийслэлийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан шаардлагыг хангаагүй намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь нэхэмжлэгч О.Бямбадэлгэр болон түүнтэй хамт Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхэд ноцтойгоор халдан зөрчиж байна гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг гаргаснаа нэхэмжлэгч дурдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар уг тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны даргыг сонгосон 2020 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаанаар иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж буй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хуульд заасны дагуу маргааны зүйл болоод буй тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн болно.
Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний нам болон хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж буй этгээдийн эрх зүйн байдал, иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрээр тодорхойлогдохоор байна.
Иргэний хэргийн шүүхэд үүссэн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тус улс төрийн намын орон нутгийн сонгуульд оролцох, уг намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль бус эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэсэн гэж үзсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 13 )
Буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хай
Тэнэг юмнууд
Хэн нэгэн өдөөн хатгагч шүүхэд гомдол гаргаад Ардын намын модон тамгыг үзүүлэхэд шүүх тэр талд шийдвэр гаргах юм байна тээ? Битгий худлаа жүжиглэцгээ, та нарын улс төрийн тавилттай шоуг бид хангалттай мэднээ!!!
Найдлаа Доржханд хоёр бол ямарч найдваргүй нөхдүүд шүү.
МАНАН намууд ханаж цадахаа мэдэхээ байж !!!! Хүн намаас тэд айж байгаа гэж би иргэн хүнийхээ хувьд бодож байна. Яагаад гэвэл Хүн нам дотор Монголийн цагаан захтнууд буюу монголийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах мундаг хүмүүс ялангуяа залуус зөндөө байгаа Хүн намыг оролцуулахгүй гэж байгаа нь Монголын хамгийн том хоёр нам айж байгаагийн илрэл гэж харж байна. Хүн намыг оролцуулахгүй гэвэл залуус бид сонгуулиа өгөхгүй хэзээ ч идэж ууж ханаж цадахаа мэддэггүй урьдын хоёр намаа сонгохгүй!
МАНАН намууд ханаж цадахаа мэдэхээ байж !!!! Хүн намаас тэд айж байгаа гэж би иргэн хүнийхээ хувьд бодож байна. Яагаад гэвэл Хүн нам дотор Монголийн цагаан захтнууд буюу монголийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах мундаг хүмүүс ялангуяа залуус зөндөө байгаа Хүн намыг оролцуулахгүй гэж байгаа нь Монголын хамгийн том хоёр нам айж байгаагийн илрэл гэж харж байна. Хүн намыг оролцуулахгүй гэвэл залуус бид сонгуулиа өгөхгүй хэзээ ч идэж ууж ханаж цадахаа мэддэггүй урьдын хоёр намаа сонгохгүй!
Хүн нам гэж улс төрийн нам бол байхгүй. Ийм нэртэй барууны эдийн засгийн алуурчдын гар хөл болсон хорлон сүйтгэх зорилготой тагнуулуудын бүлэглэл бол бий. Цаагуураа АН тай холбоотой.Чин үнэнээрээ бол АН энэ Хүн гэдэг жорлонг байгуулаад зогсоогүй бас Зон гэдэг тоглоомын ”нам” байгуулсан. Тэгсэн атлаа бүүр давхар хувилбар гаргаж Электорат гээд нэг ”заваан юм” сэдсэн. Ан сүйрсэн гэдгээ эрт ухаараад бууны нохойнуудаа түлхэж эхэлсэн нь эндээс батлагдаж байдаг юм.Хүн зайлах ёстой
Delhiid tsar tahaliin 2 dahi ue garch irlee.Uls ornoo emh tsegtstei bailgaj hugjuulehiin tuluu Ard tumen MAN iig songoson.ta nar turd garch yah geed baigaan Eebeegiin utsan huuheldeinuud
ХҮН ерөөсөө сонгуулииг юу ч биш болгох зорилготоы юм байна Даанч чадахгүй л дээ
ТИЙМ БАЙХ ДАА ТА НАР!
Bi tegne geed bxaar duugyi l tegeech. Chinii temtsex xend xeregtei yum.
Энэ П.Наранбаяр гэдэг залуу сайн залуу юмсан. Энэ залуу хохирчихлоо\n
ED NAR KHEND KHEREGTEY YUM BOL DOO