Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байна.
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН
- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт,
- 06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, салбар амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетэд вакцин хийлгэнэ.
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
- Эмчийн үзлэгт орох,
- Сайтар унтаж амрах,
- Дулаан хувцаслах,
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.
ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ
- Вакцинд хэт мэдрэг хүн,
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн,
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн,
- Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед,
- Дархлал дутмагшилтай хүн,
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн,
- Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн.
САХУУ ТАТРАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН
- Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7 болон 15 настай хүүхдүүд хамрагдана.
- Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 7 болон 15 насны хүүхэд сургуулийн дархлаажуулалтын түр цэгт вакцин хийлгэнэ.
- Цөөн тохиолдолд сургуульд хамрагдаагүй дээрх насны хүүхдийг харьяа дүүргийн болон Өрхийн мэндийн төвд дархлаажуулалтад хамруулна.
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
- Эмчийн үзлэгт орох,
- Сайтар унтаж амрах,
- Дулаан хувцаслах,
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.
- Цөөн тохиолдолд халуурах, бие сулрах, тарьсан хэсэгт хөндүүрлэх ба овойж хавдаж болно.
ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ
- Урьд нь сахуу татран өвчний эсрэг вакцин тариулж, ноцтой урвал өгч байсан тохиолдол.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )