[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Эдгээр 10 хүнсийг хөргөгчинд хадгалж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Уншигч танд хөргөгчинд хадгалж болдоггүй 10 хүнсийг танилцуулъя.


Оливын тос

Оливын тосыг хөргөгчинд хадгалвал тунадас үүснэ. Чидун жимсний тос нь цөцгийн тос шиг нягтарч, хувирах эрсдэлтэй байдаг учир хөргөгчинд хадгалж болохгүй.

Кофе

Кофег хөргөгчинд хадгалж болдоггүй. Сэрүүн бөгөөд хуурай газар байж, амт чанараа хадгалах ёстой кофены байх газар нь хөргөгч биш гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гадил

Гадил жимсний гадна талын хальс нь шим тэжээлийг хадгалдаг. Хэрэв гадилыг хөргөгчинд хадгалвал хүйтэн температур нь гадил жимсний гадаргуу дахь шим тэжээлийг устгадаг.

Сонгино

Сонгиныг бид ихэвчлэн хөргөгчиндөө хадгалдаг. Тэгвэл энэ нь маш буруу гэнэ. Сонгино хөргөгчинд хөгцөрч, зөөлөн болж, мууддаг аж. Гялгар уутанд ч байлгаж болохгүй. Сонгино нь агаартай, орон зайтай газарт байх ёстой.

Сармис

Сармисыг ч хөргөгчинд хадгалж болохгүй. Гадна талаасаа муудсан эсэх нь мэдэгдэхгүй байсаар тэжээллэг чанараа алдаж, муудсан байх болно.

Талх

Бид талхаа хатаахгүйн тулд хөргөгчинд хийдэг. Гэвч хөргөгчний хүйтэн температур нь талхны чанарыг муутгаж, зажлууртай болгодог аж. Харин та талхаар сэндвич хийсэн бол хөргөгчиндөө байлгаж болно.

Улаан лооль

Улаан лоолийг хөргөгчинд хадгалвал амт, шим тэжээл нь алдагддаг. Мөн хүйтэн сэрүүн агаар нь лооль боловсорч гүйцэх явцыг зогсоож, бүтцийг нь өөрчилдөг байна. Улаан лоолийг саванд хийж тавих юмуу сагсанд байлгаарай.

Тарвас

Судлаачид тарвасны хадгалах орчинд судалгаа хийснээр өрөөний температурыг хамгийн тохиромжтой гэжээ. Гэхдээ зүссэн тарвасыг хөргөгчинд богино хугацаагаар хадгалж болно.

Киви

Киви нь улаан лоолийн нэгэн адил хөргөгчинд хадгалахад шим тэжээлээ алддаг хүнс.

Тоор

Тоор нь хүйтэн температурт бус тасалгааны ердийн температурт байвал шим тэжээлээ алдахгүй. Ерөнхийдөө хуурай, сэрүүн газарт хадгалаарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.114.11) 2020 оны 10 сарын 08

Ок ок

1  |  0
Top