Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд:
Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
СУУЛГАЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ?
РОТАВИРУСЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй.
Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг.
ХАЛДВАРЛАХ ЗАМ:
Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг.
ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕ:
Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт , хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд 7 сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )