Хөвсгөл аймгийн Онцгой комисс энэ цаг мөчид хуралдаж байна.
Улаанбаатарын цагаар 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.
Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулав.
Хөвсгөл аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож, Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )