Үе дамжсан ядуу байдал бий болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо болон ШУА хамтран "Нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд" шийдвэрлэх арга зам сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Хэлэлцүүлэгт төрийн бодлого боловсруулагчид, иргэний нийгэм, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлсөн 100 гаруй хүн оролцсон юм. Нийгмийн бодлого, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас хийж буй ажлуудын талаар тус яамны сайд Т.Ганди илтгэл тавьсан. Т.Ганди сайдын илтгэлээс сонсоход цалингийн нэмэгдлийн хүн амын хэрэгцээнд нь бус бүтээмжтэй нь уялдуулах хэрэгтэй гэж байв. Энэ талаар ч судалгааны ажил хийж байгаа гэнэ. Мөн цалинг механикаар өсгөх нь тэтгэвэрт гарахад асуудал үүсдэг аж. Гэхдээ Монгол Улсад нийгмийн халамжийг хүртэх ёстой зайлшгүй бүлэг бий. Үе дамжсан ядуу байдал бий болж бараг сэтгэлзүйн сэхэл авахааргүйгээр оюун санааны доройтолд орсон хэсэгт нийгмийн халамж зайлшгүй үгүйлэгдэж байгааг Т.Ганди сайд онцолж байлаа. Гэтэл нийгмийн ядуу хэсэгт очиж байгаа мөнгө нийт төсвийн 14 хувийг эзэлдэг байна. Энэ нь нийгмийн шударга бус хуваарилалт гэдгийг салбарын сайд нь хэлээд өрхөд зориулсан халамж бодлогын асуудлыг явуулах хэрэгтэй гэж байсан юм.

Эх сурвалж: Ниймгийн толь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top