Эмээлтэд өнөөдөр /2021.01.17/ 1.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн мэдээлэл цахимаар гарлаа. Гэхдээ газар хөдлөлт бус уул уурхайн зориулалтаар тэсэлгээ хийснээс үүдсэн чичирхийлэл бололтой.
Өнөөдөр 13:00 цагийн үед мэдрэгдсэн чичирхийллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Өнөөдөр 13:06 цагт уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Одон орон, геофизикийн хүрээлэн нь хол ойрын газар хөдлөлтөөс гадна уурхайн тэсэлгээг бүртгэж авдаг” гэж тайлбарлажээ.
Эмээлт орчимд болсон уг чичирхийллийн үеэр гулгаж явсан хүмүүс болон ойр хавийн айлуудад нүргэлэх чимээ сонсогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
ууд уурхай хотын ойр байдаг болоо юу?