Эмээлтэд байрлах махны үйлдвэр нь нянгаар бохирдсон “өмхий” мах нийлүүлж байсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн.
Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08:30 цагт товлогдсон боловч шүүгдэгч талаас орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чен Бин (Chen Bin)-г 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод нэгжлэг хийх үеэр хураагдсан Зүүн гарын гоёо гэх нэн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж, бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, /хятад хэл дээр бичигдсэн/ 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хадгалах хугацаа дууссан гарал үүсэл тодорхойгүй нунтаг бүтээгдэхүүнийг мах боловсруулахад ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )