"Өмхий" мах борлуулсан БНХАУ-ын компанийг 70 сая төгрөгөөр торголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Эмээлтэд байрлах махны үйлдвэр нь нянгаар бохирдсон “өмхий” мах нийлүүлж байсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тус компанид 70 сая төгрөгийн торгууль оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэжээ.

Тодрүүлбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/ нарыг, мөн БНХАУ-ын иргэн Чен Бин /Chen Bin/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/ нарыг “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,

БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, “Эм Ди Си Пи” ХХК-ийг 70.000.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, БНХАУ-ын иргэн Чен /Chen/ овогт Бин /Bin/-д нийт 25.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

Мөн "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрийн 5 хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заваан юм вэ(86.111.139.83) 2023 оны 12 сарын 28

Хөөгөөчээээ

0  |  0
зочин(202.21.96.226) 2023 оны 12 сарын 28

Ээ, ингэж шүүнэ гэж юу байсын бээ

0  |  0
Гаа(202.126.89.186) 2023 оны 12 сарын 27

Ээ лаларуудаа ичээч ээ Ээ хөөрхий !!!!

0  |  0
з(202.21.107.21) 2023 оны 12 сарын 28

хятадад бол шууд цааз

3  |  0
зочин(139.5.216.253) 2023 оны 12 сарын 27

Ийм л шүүхтэй улс ш дээ

0  |  0
зочин(202.21.107.21) 2023 оны 12 сарын 28

70 хан сая уу

2  |  0
Хот(139.5.216.141) 2023 оны 12 сарын 29

Өнөрцэцэгийн хамгаалалттай хятадууд, ийм өмхий махыг хотыгхон иддэг шдээ, өнөрцэцэгийнхээ ачаар

1  |  0
Зочин (202.55.188.104) 2023 оны 12 сарын 27

Монголын шүүх сайн шүү ккк

0  |  0
Зочин(146.70.145.106) 2023 оны 12 сарын 27

Шүүх ийм л байна. Хөөж гаргах хэрэгтэй дахиж ирэхээргүй болгож

1  |  0
Нүүрсний хулгайч нар төрд (66.181.190.48) 2023 оны 12 сарын 27

Бузар шүүх.Үнэхээр шүүх бшрэн авилгажсан бна.Буза юм ба

0  |  0
ishh orowdoltei(59.153.113.85) 2023 оны 12 сарын 27

ishh chaawaasda 70han say tugrug 5han jil gshh orowdoltei ch yumaa hahahahahah tsainii munguur torgood \nuhsen baasnii undesni ayulgu baidal bhawde chaawas

0  |  0
Зочин(139.5.217.138) 2023 оны 12 сарын 27

Юун 5 жил вэ! Бүүр хасаачээ заваарсан юм бэ

0  |  0
Top