Халимагийн дуучин Санан Уружаев Буриадын буузанд зориулсан дуу зохиожээ.
Дуу “2014 он. ОХУ олимпын наадмыг зохион байгуулаад дууслаа. Бид Солбон Лыгденотой хамт дүүргийн гуанзанд бууз идээд, сайхан юм бодоод сууж байлаа. Солбон Лыгденов бидэнд буриад буузын гайхамшгийг танилцуулсан. Хариуд нь бид түүнд дуу зориулж байна” гэж эхэлж байна.
Буриад бууз
Ямар ч цаг агаартай байсан
Бид буузаа иддэг
Буузанд буриад түмний мэргэн ухаан оршдог
Бууз бол төмс биш, бууз бол шорлог биш...
Хэрэв буриад гараа өргөвөл
Тэр буузныхаа шөлийг ууж байгаа юм...
Буузны гадна байдал гэртэй адил
Гэрийн дотор байдал буузтай ижил...
Бууз бол жинхэнэ КАЙФ
Хэрэв бууз алмааз байсан бол
Би өдөр бүр хайртдаа бэлэглэх байсан
Хэрэв англичууд буузтай байсан бол
Шекспир Бууз гэдэг жүжиг бичих байсан
Хэрэв Макдональдс бууз хийдэг байсан бол
Барак Обама буриад хэл сурах байсан гэх зэргээр дуулжээ.
Өнгөрсөн жил манай дуучин, хөгжмийн зохиолч Н.Нар-Оюу буриад буузны тухай дуулсан нь Буриадын үзэгчдэд тун их таалагдаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манайхан Буриадууд шигээ сайхан бууз хийж сурах хэрэгтэй.