Халдвар авсан иргэн ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 11

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор гурав дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас ийнхүү хөл хорио тогтоон бүх нийтийг шинжилгээнд хамруулах, халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор дээрх арга хэмжээг авч, шат шатандаа хэрэгжүүлж байгаа юм.

Гэвч хөл хорио, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх асуудал гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр “Таван шар” чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэн рүү ХӨСҮТ-өөс холбоо барьж, коронавирусний халдвартай байж болзошгүй хэмээн мэдэгдсэнээр тус автобусыг тусгаарласан байдаг.

Гэтэл халдвартай байж болзошгүй гэх иргэнийг бусад иргэд гадуурхах, дарамтлах зэрэг үйлдэл гаргаснаар тухайн иргэн автобуснаас буух оролдлого хийжээ. Улмаар хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчид иргэнд гав зүүж, ХӨСҮТ-ийн шинжилгээний баг ирэх хүртэл цаг гаруй хугацаанд гадаа зогсоосон гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал бөгөөд халдвар авсан иргэн гэмт хэрэгтэн биш учраас хаана хаанаа хүний эрхийг дээдэлж, харилцах шаардлагатай байгааг харуулж байна.

Нөгөө талаас иргэд ч өөрийн эрх, үүргийг мэдэж шаардлага тавих эрхтэй бөгөөд хүний эрхийн байгууллагад хандах боломжтой.

Хөл хорионы үед Хүний эрхийн үндэсний комисс энэ чиглэлд ажиллаж байгаа ба хэрвээ хүний эрхийн зөрчил гарсан, гомдол саналтай иргэд байвал 7000-0222, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс фэйсбүүк хуудас, www.nhrcm.gov.mn цахим хуудас, twitter.com/nhrcm2020, 21 аймгийн фэйсбүүк хуудаст хандаж,  шууд утсаар зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.179) 2021 оны 02 сарын 13

Гав зүүгээд байхдаа яахав дээ арай хэтэрнээ

2  |  0
зочин(66.181.161.15) 2021 оны 02 сарын 12

юу ярих вэ ? монгол орны уруудаж ургашгүй байгаа нь иргэд бидэнтэй л холбоотой хүн хүнээ хайрлахгүй л бол ёс суртахуун яриад яахав уок нок байж байгаа ажлын уяалдаа холбоо байхгүй цаашид яанаа оюунэрдэний ажиллаж байгааг энэ улс орон ийм хүнд нөхцөлд байхад эх эцэг нь муу байхад айлын амьдрал зовлон үзээгүй эрх хүүхэд шиг төмөр зам хот барилга их мөнгө яриад эргүүтээд байгааг хархад бид чинь юу хийчихвээ гэмээр

0  |  0
Эрх(202.179.27.198) 2021 оны 02 сарын 13

Эрхээ мэдэхгүй малнууд зугтаах оролдлого хийдэг учраас гавлах нь зөв. Зорилгогүй дэмий тэнэж байж халдвар авах нь гэмт хэрэг мөн.

0  |  2
zochin(122.201.31.196) 2021 оны 02 сарын 13

pizda mglchuud iim bolohooroo yaduu bga yum

2  |  0
sar(223.104.39.27) 2021 оны 02 сарын 13

ugaasaa mglchuud archaagui muu hun muutai sh de.20-toi joohon huuhediig ad uzeed uu.bugded n zorchiliin huuliar ondor torgo....hun chanargui uildel gargasan gdeg zaalt huulindaa oruulmaat

2  |  1
Top