А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол 58-аар нэмэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 14

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит мэдээлэл эхэллээ. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад байгаа лабораториудад 38450 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 58 хүнд коронавирусний халдвар батлагдлаа. Хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1513 боллоо. Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байддал маш хүнд байна. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдварын хавьтал нэмэгдэж байна.

Нийслэлд нийтдээ арван голомт байснаас одоогоор идэвхтэй зургаан голомт байна. Тухайлбал, 116 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүрэг, Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой гэх голомтууд маш идэвхтэй байна” гэлээ.

Top