Б.Мөнхсэлэнгэ: Миний зүдэрч туулсан өвчин сэтгэцийн өөрчлөлт биш

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдгээрэй нийтэд танигдсан, иргэн Б.Мөнхсэлэнгэтэй ярилцлаа. 


-Та юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулж болох уу. Хаана төрсөн, ямар сургууль төгссөн гээд хувь хүнийхээ талаар...

-Би 1971 оны есдүгээр сарын 28-нд төрсөн, одоо 49 настай. 1995 онд Анагаахын сургууль төгссөн. Герман улсад амьдардаг.  

-Германд хэзээ очсон бэ?

-Германд 1998 оны гуравдугаар сарын эхээр ирсэн. Энд ирээд 23 жил амьдарч байна.

-Суралцах зорилгоор Герман явсан уу?

-Анх оюутны бичиг баримтаар, гэр бүлтэйгээ хамт ирсэн. Гэвч гол зорилго нь мөнгө цуглуулах байсан, юуг нь нуухав...

-Та хувийн амьдралынхаа талаар ярьж болох уу. Зарим лайв дээрээ та энэ тухай ярьж байсан. Гэхдээ олон нийтийн сүлжээнд олон дагагчтай болсон ч таны талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа хүмүүс байж болох юм...

-Би албан ёсоор гурван удаа гэрлэж байсан. Гэхдээ амьдрал зохиосон нь хоёр гэж хэлж болно. Анх 20 настайдаа хүнтэй сууж, нөхөртэйгөө хамт Германд ирсэн. Бид нэг хүүхэдтэй болсон. Дараа нь Германд визний асуудлаас болоод “Бичигний нөхөр”-т мөнгө өгч, гэрлэлтээ батлуулсан. Сүүлд хайр сэтгэлээр нэгэн Герман залуутай ханилж, гурван хүүхэдтэй болсон.

-Одоо таны хүүхдүүд Германд байдаг уу?

-Миний бүх хүүхдүүд Германд байгаа.

-Таны талаар бичсэн нэгэн эмэгтэйн сэтгэгдлийг харсан. Та харин өөрийн тань залуу нас, туулсан амьдралын талаар бичсэн тэр постыг харсан уу. Үнэнд нийцсэн мэдээлэл мөн байсан уу?

-Би өнгөрсөн арванхоёрдугаар сараас олон нийтэд хандан лайв хийж, энэ маань олон хүнд хүрч эхэлсэн. Тэрнээс өмнө би бүтэн нэг жил сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зорилгоор лайв хийдэг байсан ч тэгтлээ их хандалт авч байгаагүй. Зул сарын баярын өдөр лайв хийхэд миний үс бага зэргийн сэгсгэр байсан юм. Тухайн үед би илүү чөлөөтэй байхыг хүссэн. Гэхдээ хараал хэлж, хүмүүсийг загнаж, зандраагүй. Зул сарын баярын талаар л ярилцсан юм. Гэтэл унтаад сэрснийхээ дараа би өөрөө ч цочирдсон. Маш их хүн над руу дайрсан, харааж зүхсэн зурвас илгээсэн байсан. Энэ бүхний дараа нэг эмэгтэй миний тухай пост бичсэн юм билээ. Дураараа хүний амьдрал руу орж ирдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Тэр эмэгтэйн бичсэн зүйлд гэхдээ одоо намайг өвчтэй байгаа мэтээр ойлгуулсан байсан.

-Тэгвэл үнэн мөнийг таниас өөрөөс чинь сонсмоор байна. Таныг жишээ нь нэг хэсэг хүмүүс маш чөлөөтэй, эрх чөлөөтэй, өвөрмөц үзэл бодолтой эмэгтэй гэж харж байна. Харин нөгөө хэсэг нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай тулгарсан юм болов уу гэж асуудаг.  Та яг энэ асуултад тодорхой хариулт өгч болох уу...

-Би анх Германд ирснийхээ дараа энд үлдэнэ гэдэгтээ итгэлгүй байсан. Хуурамчаар хүнтэй суусан нь надад маш их сэтгэлийн дарамт болсон. Дээр нь нэмээд маш олон асуудал ар араасаа тулгарсан. Үүнээс болоод би депресст орсон. Депрессээс гарахын тулд эх орондоо очиж, гурван жил амьдарсан. Гэтэл бас л болоогүй... Ингээд буцаад Германд очиж, гурван хүүхдийнхээ аавтай танилцсан. Гэтэл депресс 2006 оноос дахиад маш хурцаар илэрсэн. Герман гэр бүлд орж амьдрах нь миний хувьд том асуудал байсан. Ерөнхийдөө ингэж явсаар 17, 18 жилийн турш депресс гэдэг өвчинтэй холбогдож байна. Би тэвчээд л яваад байсан... Гэтэл энэ өвчин нэг л өдөр хүчтэй илэрдэг. Эмнэлэгт хэвтдэг  ч эм тариаг нь уудаггүй. Үүнийг мэдэх хүн нь мэднэ. Миний энэ зүдэрч туулсан өвчин бол сэтгэцийн өөрчлөлт биш. Манайх сэтгэц, сэтгэл зүй хоёрын асуудлыг хольж ойлгоод байдаг. Германд бол сэтгэц, сэтгэл зүйг тусад нь авч үздэг. Би энэ өвчний эмгэгтэй байдлаас өөрөө босч ирсэн. Эмнэлгийн хажуугаар явахаар миний дотор эвгүй болдог. Тэнд олон хүн зовж байгаа гэж бодохоор их хэцүү. Депресст өртсөн хүмүүст маш их хайр хэрэгтэй. Би Германы сэтгэлзүйчдэд итгэдэггүй. Харин Монголд байхдаа хоёр гурван удаа зөвлөгөө авч байсан. Гэвч Герман руу буцах шаардлага тулгарсан ураас олон удаа тэр сэтгэлзүйчид хандаж чадаагүй.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Та Германд ямар ажил хийж байсан бэ?

-Би 17 настай байхдаа үйлдвэрийн осолд орж, гурван хуруугаа тайруулсан тул үйлчилгээний нарийн ажил хийх боломжгүй болсон. Гол төлөв цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Германд ирээд зочид буудалд цэвэрлэгээ хийсэн. Ингээд Германд амьдрах бичиг баримттай болсныхоо дараа асаргааны ажил хийсэн. Гэвч асаргааны ажил хийх нь надад тохирохгүй, байдлыг улам хүндрүүлж байсан. Би эрүүл байх бүхий л хугацаандаа ажил хийхийг илүүд үздэг байсан.

Мөн сошиалаар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг байсан. Хүн зөвхөн ном уншаад мундаг сэтгэлзүйч болдоггүй. Олон сэтгэлзүйчтэй харьцах явцдаа би үүнийг олж харсан. Тэд зөвхөн номоо л ярьдаг. Би эмч мэргэжилтэй, дээр нь өөрийн биеэр сэтгэлзүйн хүнд асуудал туулсан хүний хувьд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадна. Сэтгэлзүйч хүний жилийн хугацаанд хийх ажлыг би хэдхэн минутын дотор хэлж ойлгуулдаг. 

-Таньд хандаж сэтгэлзүйн зөвлөгөө авдаг хүн одоо байгаа юу?

-Ганц, хоёр бий. Би өнгөрсөн нэг жилийн хугацаанд монголчуудад юм хүргэхийн төлөө лайв хийдэг байсан. Хоногийн 24 цагийн хугацаанд дөрвөн цаг унтаад бусад үеийг өөрийнхөө зорилгод зарцуулж байсан. Одоо бол үнэгүй юм гэж байхгүй. “Чанар дагаж үнэ” гэдэг учраас би өөрийгөө үнэлж байгаа. Миний зөвлөгөөг авсан хүн маш хурдан сэргэдэг.
 


-Та одоо ямар орлого олж, амьжиргаагаа залгуулж байна вэ?

-Би Герман улсын иргэн биш. Гэхдээ герман иргэнийхтэй адил эрхийг эдэлдэг. Надад байр, хоолны мөнгө өгнө. Гэвч тэр тэтгэмж нь яг үнэндээ хаанаа ч хүрдэггүй. Миний дөрвөн хүүхэд ирнэ, хоол ундыг нь бэлэн байлгах ёстой....

-Эх хүний хувьд та хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг хүсдэг нь мэдээж байх?

-Бага хүүгээ дөрвөн настай байхад манай нөхөр надаас салсан. Аргагүй дээ, гурван нялх хүүхэдтэй, өвчтэй эхнэртэй амьдрахад хэцүү. Тэр хүн дагавар охиндоо ч төрсөн аав шиг нь ханддаг. Манай нөхөр өөрөө надаас салах шийдвэр гаргасан байсан. Би эмнэлгээс гарсан өдрөө үг дуугүй л хувцсаа аваад явсан. Тухайн үед хорсож сүйд болоогүй. Эдгэрч, эрүүл болох нь эхлээд чухал байсан. Энэ нь уучлал болно гэж харсан.

-Монголдоо хүүхдүүдийнхээ хамт ирэх юмсан гэж боддог уу. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатарт төрсөн. Манай ээж, аав Дорнод, Говь-Алтайн хүмүүс. Мэдээж эх нутагтаа очих юмсан гэж их боддог. Гэвч үндсэн амьдрал маань энд байна. Хүүхдүүд маань бас нас биед хүрээгүй байна. Өнгөрсөн 2015-2018 оны хооронд би Монголд амьдарч үзсэн. Гэвч Монголд зальтай, замбараагүй байдал газар авсан юм билээ. Энд бол миний эд зүйл байгаагаараа байж л байдаг. Гэтэл тэнд “Эгч ээ, эгч ээ” гэж байгаад л намайг залилдаг....

-Сүүлийн үед таны лайвыг үзсэн хүмүүс танд урам, дэмжлэг өгөх нь нэмэгдэж байгаа харагддаг. Энэ бүх амьд харилцаа танд ямар мэдрэмж өгч байна вэ?

-Яг үнэндээ магтаал, хараалын аль нь ч надад нөлөөлөхгүй. Намайг магтаж байгаа хүмүүст би баярлана. Гэхдээ намайг өвчтэй мэтээр хандаж, “Эрүүл болоорой” гэж хэлдэг хүмүүсийн үгийг би хүлээж авахгүй. Би мэдрэл муутай хүн биш. Мэдрэл муутайн замаа туулаад дууссан хүн юм.

-Та лайв хийхдээ хэтэрхий өөрөөрөө байгаа нь шүүмжлэл дагуулдаг юм болов уу? Жишээ нь, та лайв дундуур тамхи татдаг?

-Би архи, тамхи хэрэглэхийг сурталчилдаггүй. Хэзээ нэгэн цагт тамхинаас гарах байх. Гэхдээ одоо бол биш. Хувь хүн тамхи татсан бол ишийг нь хогийн саванд хаядаг байх ёстой. Би архи, дарс уулаа гээд хэнд ч саад болдоггүй. Хажуу айлдаа түвэг уддаггүй. Миний лайвыг бага насны хүүхдүүд үзэж байгаа бол тэр томчуудын буруу. Би +18 гэж нас заасан байхад бүгд орж ирэх хэрэггүй. Хүүхдийнхээ юу хийж, юу үзэж байгааг томчууд хянах ёстой.

-Таны лайв хийх болсныг хүүхдүүд тань, гэр бүлийн гишүүд тань хэрхэн хүлээж авдаг бэ?

-Манай хүүхдүүд намайг дэмждэг. Би лайв хийсэн талаараа ярина, уйлна, дуулна. Миний хүүхдүүд бүх цаг үед ээжийнхээ талд байдаг. Гэхдээ тэд "Бичлэгтээ биднийг битгий гаргаарай” гэдэг. Манай том охин ч монгол хэл мэддэггүй. Тэгэхээр намайг лайв хийхдээ юу ярьж байгааг тэд маань нарийн мэдэхгүй. Харамсалтай нь, миний илэн далангүй лайваас болоод Монголд байгаа ээжид минь маш их сүрдүүлэг ирдэг болсон гэсэн. Миний лайвыг хараад хүмүүс тэр бүр эвлэрдэггүй үнэн төрхөө мэдэж аваасай, хорвоогийн хатуу үнэнийг таниасай гэж би хүсдэг. Тийм учраас нь элдэв баггүй, чөлөөтэй ярьдаг. Чөлөөтэй байх нь зөв гэж боддог. Таалагдахгүй бол үзэхгүй л байхад болно шүү дээ. Энэ нь таны эрх...

-Ярилцсанд баярлалаа, танд 

-Баярлалаа. Би бас өөрийнхөө талаар та бүхэнтэй ярилцлах сонирхолтой байлаа. 

Сэтгэгдэл ( 75 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ot(202.9.46.16) 2021 оны 03 сарын 17

Balai emgen

1  |  0
Зочин(202.9.47.3) 2021 оны 03 сарын 13

Депресс гэдэг нь монголоор сэтгэлийн хямрал гэж байна.

0  |  0
Монгол(192.82.73.111) 2021 оны 03 сарын 09

Герман улс сайхан юм.яг байгаагаараа.Монгол улсад зальтай хүмүүс ,замбараагүй байдал газар авсан.гэж чин үнэн үг хэллээ

0  |  0
mn(202.131.243.186) 2021 оны 03 сарын 12

өө сда энэ нөгөө мэдрэлийн асуудалтай авгай юу...

0  |  1
Zochin (67.84.50.89) 2021 оны 03 сарын 09

Tavilan l yum baih daa Yaltai ch bileeUuriigee hyanah asuudal deer ahits duhuts gargaarai l geye dee

0  |  0
Guest (174.0.14.40) 2021 оны 03 сарын 17

She has mental problems and can’t control herself. Definitely she has schizofrenie.

8  |  2
Zochin(202.179.27.91) 2021 оны 03 сарын 29

Yagaaf gar hangalag hiisen lave hiisen yum be bi sain oilgohgvi bna ervvl hvn tiim yum olon niitiin svljeend tawih boluu

8  |  2
zochin(192.82.77.70) 2022 оны 02 сарын 27

ene hutsaad bga humuus uuriiguu l hichee huniig muulj ihleheesee umnu

9  |  2
Эмч(202.9.40.254) 2021 оны 03 сарын 08

Шизофрения

7  |  1
Uvchtei hun(66.181.180.149) 2021 оны 03 сарын 15

Utasiin huraaj avmaar um blee... eruul hun bol bishee... goy um ch alga... neg ikh tomruulaad yahiin , uvchtei hun l bna

10  |  6
зочин(202.179.25.226) 2021 оны 03 сарын 08

депрессээ эдгээ

2  |  2
bolor(109.78.98.18) 2021 оны 03 сарын 08

uuriiguu yaya gej baij bas humuusd zuvulguu ugdug gechihjee neeree, iim setgeliin uvchtei hunees zuvulguu avah hun baihuu, baival adilhan l depressdsen garuud baidag baih

7  |  9
заяач(66.181.191.20) 2021 оны 03 сарын 08

энэ тэгээд сурвалжлага хийгээд олон нийтэд хүргээд байх үлгэр жишээ юм уу?

4  |  0
Зочин(202.9.46.164) 2021 оны 03 сарын 08

Хэтэрхий хэвийн бус хэдлэг хэрэглэж хэвийн бус биеэ авж явдаг ямах ч бсан эрүзл хүн биш нь тодорхой харагддаг

3  |  4
Зочин(202.21.107.113) 2021 оны 03 сарын 29

Сэтгэлийн хяналтаа алдсан нэг л эрх чөлөө ярьсан хүмүүс. Тэгээд хүссэнээрээ солиорно. Үхэл хагацал атаа жөтөө өчнөөн л зовлон туулсан би. Энэ бүхний ард гарахад төвөө алдахгүй уян хатан байх л их чухал юм билээ. Уурлаад бусдад гомдоод бусдаас хайр горидоод бүр ч хэрэггүй. Өөрийгөө сайн ойлгож уужуу сэтгэж ухаанаа алдахгүй байх хэрэгтэй. Сэтгэлийг дур зоргоор тавиад байвал солиорч дуусахаас өөр зам үгүй.

19  |  3
Zocin(66.181.161.79) 2021 оны 03 сарын 08

Hunii tuulsan amidral uzsen zowlong medku bjiij hud2 popordog hun olon bhiinmaa hunii yu yarih idej uuh omsson zuusengii ni hurtel goocilj bj setgel ni amardag pisdakuud olon boltsiin heregleeniih ni mongiig ogc cadku bol duugai bj cadku arcaagu tsarailaad hun muulaal yawhiin heruul hiideg shigee ajlaa hiideg bol mongol iim bhkude

6  |  2
Sod(84.192.31.27) 2021 оны 10 сарын 09

Albatai um shig end shigdeed zawthai zawhai bichleg hiigeed aldsan. Ugaasaa end tetgemjiin mongoor amidaraad haa ch hurehgui deer ni iimerhuu soliotoi bolson huuhnuud zondoon bdg. Chadahgui bolohgui gazaraas ywaad saikhan eh orondoo ochoochee. Ydaj baihad bas banzal , hormoin dontoi.

7  |  1
Зочин(37.4.229.23) 2021 оны 03 сарын 07

Энэ авгайн амьдрал залуу хүмүүсд сургамж болох байх.Хүний нутагт очиж байгаа бол ядахдаа хэлийг нь сайн сураад зорьж очсон сургуулиа төгсөх хэрэгтэй.Германд сургуулиа төгсөж байж л аятайхан ажил хийнэ виз удаан хугацааны виз ч авах эрхтэй болдог.\nТэгж чадахгүй бол энэ хүн шиг хуурамчаар хүнтэй гэрлээд депрессп орно л гэсэн үг.Визтэй болохын тулд германд ямарч хамаагүй үндэстэнтэй суусан хүмүүс их байдаг.Ганц эмэгтэйчүүд ч биш эрэгтэй чүүд ч бии шүү

9  |  0
B(66.181.161.13) 2021 оны 03 сарын 08

Hund heregtei neg ch zuil uzej sonsoiguie burhan min medehguiee

5  |  0
Зочин(73.209.224.84) 2021 оны 03 сарын 08

Ингэж өөрийнхөөрөө олны өмнө гарч ирж илэн далангүй байх нь маш их зүрх зориг шаарддаг. Худлаа дүр эсгэж олны өмнө жүжиглэж жинхэнэ төрхөө ил гаргахаас айдаг олны танил, өөрсдийгөө influencer гээд бодчихсон хульчгарууд энэ эгчийн хажууд юу ч биш. Мундаг эгч!!! Бидэнд таны амьдралыг шүүх эрх байхгүй. Жаргал зовлон ээлжлэх хорвоод хүнээрээ байгаад тань талархая!!

18  |  5
Мэднэ мэднэ(66.181.181.204) 2021 оны 03 сарын 08

Берлин Мюнхен хавьцаа л иймэрхүү Герман нөхөртөө хаягдсан авгай нар зөндөө байдаг юм даа!!!

8  |  2
Дорж(192.82.78.191) 2021 оны 03 сарын 08

Энэ хүн ашиглагдсан эмэгтэй...90 оноос хойш шашин импортлогч нар олон монгол хүүхнүүдийг тарьсан...итгэгч болгож ашигласан....удалгүй итгэл үнэмшлээрээ гериан ядуу иргэнтэй сууж очоод германд амьдарсан боловч соёлын ялгарал хэлний бэрхшээлээс гадна шашны *өвчин* нь хүндэрч тэдний хуулиар шийтгүүлсэн....ээж байх эрхээ хасуулсан ..америкёууд шашнаа импортлохдоо үндсэн хуулинд шашин шүтэх үзлийг ялгаварлахгүй гэж оруулсан..энэ нь монголд муслим болон ламайзм нөлөөгөө тэлэх боломжийг олгосон....иргэд нь энэ мэт хаягдахад хүргэжээ....монголд бүх шашныг хорьж шинжлэх ухаанч амьдрах аргыг бий болгоо

5  |  1
Tseegii(93.225.203.223) 2021 оны 03 сарын 08

teneg huuhen! Chinii ulsaas avdag mongiig chin bi toldog yum. Ajilgui novshnuud, argagui shuu dee Depression-toi boldogiig! Archaagui avgai!

5  |  10
Сурвалжлагч(202.9.41.14) 2021 оны 03 сарын 09

Хахаха нээх сурвалжлага аваад байх хүн мөн үү

7  |  3
Зочин(103.57.93.27) 2021 оны 03 сарын 08

Хүний амьдралд юу ч тохиолдож болно.тэрийгээ даваад гарсан мундаг өөрийнхөөрэй эмэгтэй. Монголчууд юмыг байнга харлуулж хар энерги цацдаг Сэлэнгээ битгий тоо зөв бодолтой ч хүмүүс байгаа.

8  |  4
Зочин(14.202.236.116) 2021 оны 10 сарын 09

\nАрхи тавьчихсан,тамхи татчихсан ярьж хэлж байгааг чинь хараад л яагаад 3- дахь нөхөр чинь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд, гэрлэлтээ салгаж, хүүхдүүдээ өөр дээрээ авсаныг ойлгосон. Германд олон жил болсоноо ярих мөртлөө хууль эрх зүйн талаар таг юм бна. Юун хүнд зөвөлгөө өгөх вэ. Бага насны 4 хүүхэдтэй эх хүн цахим орчинд архи ууж, тамхи татаад бэлгийн сэдэлтэй бохир заваан бичлэг цацаад байгаа чинь эргээд өөрийн чинь эсрэг “Эх байх эрхийг чинь хасах, хүүхэдтэйгээ уулзах эрхгүй болгоход хангалттай баримт нотолгоо гэдэгийг мэдэж аваач дээ. Хайран Монгол хүний үнэ цэнэ.

28  |  0
Гутамшиг(14.202.236.116) 2021 оны 03 сарын 15

\nАрхи тавьчихсан,тамхи татчихсан ярьж хэлж байгааг чинь хараад л яагаад 3- дахь нөхөр чинь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд, гэрлэлтээ салгаж, хүүхдүүдээ өөр дээрээ авсаныг ойлгосон. Германд олон жил болсоноо ярих мөртлөө хууль эрх зүйн талаар таг юм бна. Юун хүнд зөвөлгөө өгөх вэ. Бага насны 4 хүүхэдтэй эх хүн цахим орчинд архи ууж, тамхи татаад бэлгийн сэдэлтэй бохир заваан бичлэг цацаад байгаа чинь эргээд өөрийн чинь эсрэг “Эх байх эрхийг чинь хасах, хүүхэдтэйгээ уулзах эрхгүй болгоход хангалттай баримт нотолгоо гэдэгийг мэдэж аваач дээ. Монгол хүний үнэ цэнийг шороотой хутгаж дуусчээ.

11  |  0
Zochin(124.158.69.172) 2021 оны 10 сарын 09

Hedhen mor unshaad setgetsiin asuudaltai gedeg n ilt bna. Tegeed busad hund zovolgoo ogch saijruulna geneuu. Huuhduudee etseg eh hyanah yostoi gj yu gsen ug ve. 24 tsag buh uildeliig n hyanah bolomjgui. Minii huuhed zov bsan ch ta nariin huuhduud eldev yum share leed, send hiigeed bval nudgui hun bgaa bish harj taarna. Huuhduud hicheel surguuliin shaardlagaar yaah argagui fb, email, messengertei baih shaardlagatai bdag. Tomchuud bid nar ug hel, uildelee hyanaj chadahgui bj huuhduudiig zov bai gej heleh yamar erh bgaan be. uzehgui bhad bolno ch geh shig. Soliotoi gaj dontonuud fb eer duurlee.

14  |  3
зрчин (66.181.161.19) 2021 оны 03 сарын 07

хэд хэдэн лайвыг харсаан.нээх эрүүл биш болуу гэж бодсон.өвчин юмнаа хөөрхий гэмээр л юм билээ\n

4  |  2
Kkk(66.181.179.31) 2021 оны 03 сарын 07

Baruund erh chuluutei, tansag, ihemseg amidarmaar baidag. Buudliin baas, shees tseverlehees uur ajil olj hiij chaddaggui. Bayan er haigaad senserchihsen. Ene ni stresstuuleed, stress ni olon jil bugshaad depress bolchihgui yu...depress ni ujigraad yah gej uuriiguu ch tanihaa bolichihson, yah gej amidaraad bgaagaa ch oilgohgui bolson avgai l bna

7  |  2
lkjsdf;lksjdfl(203.23.199.88) 2021 оны 03 сарын 07

Мэдээж наад хүн чинь сэтгэл зүйн гажигтай нь илт л байна. Үүнийгээ өөрөө мэддэггүй л юм байна. Сэтгэцийн хувьд эрүүл хүн юугаа хийж лайв хийж суух вэ дээ. Осоржамаатай л төстэй гэсэн үг.

10  |  7
zochin(103.26.193.136) 2021 оны 03 сарын 07

tenegch yum shg uhaantaich yum shg galzuu bnda.uhaantai yumu geher azi evropiinhoo ontslog yalgaa ov ulamjlal soyol irgenshiliinjee yalgaag olj taniagui sudlaagui setgel zuich gehed terendee taaruulj yarij helj hiih uildelee medehguil hun bnda.

3  |  2
999(192.82.74.103) 2021 оны 03 сарын 13

Германд ийм авгай нар маш олон байдаг .Хотелд үхтлээ ажлаад нэг бренд цүнх гутал аваад өмсөх ч газаргүй Монголын онгоц тосож гангарна таксны буцаан олголт авах гээд буцаж байгаа хүмүүсийг царай алдаад авсан мөнгөө байр хоолондоо өгч хураасан мөнгө ч байхгүй.Баян Германтай суучих сонирхолтой нөгөөдүүл нь тоохгүй Турк баар орж таарсантай гаа явдаг үнэгүй яшка гэж монгол хүүхнүүдийг нэрлэдэг.Муугаа мэдэхгүй ямаан зантай авгай нар Германд хог болж байгаа .

Zochin(202.9.46.157) 2021 оны 03 сарын 07

Amidralaasaa bolood l ingej yvaan bna zailuul

2  |  2
Zochin(64.119.22.46) 2021 оны 10 сарын 09

Бас л өөрийхөөрөө амьдарч яваа амьдралын хүнд сорилтууд давж яваа эх хүн байна.Сайхан ярилцлага байна

14  |  5
Зочин(64.119.16.64) 2021 оны 10 сарын 09

Чөлөөтэй сэтгэх ямар гоё юм вэ? Өнгө,будаггүй нь үнэн тасархай байсан шүү. үнэхээр их баярлалаа. Орчлон хорвоо угаасаа олон өнгөтэй.

18  |  5
Зочин(124.158.96.201) 2021 оны 03 сарын 10

Өөрийгөө олж авсан, өөрийгөө таньсан, өөртөө итгэлтэй бүсгүй юм. Харин монголынхоо онцлогыг харж мэдэрэх хэрэгтэй байж магадгүй. Герман Монгол хоёр гөөр болов уу.

8  |  1
(124.158.96.201) 2021 оны 10 сарын 09

Амьдралаас их юм сурсан ухаантай бүсгүй юм. Төрөлхийн ухаан гэдэг ямар ч том сургуулийн боловсролоос хавьгүй илүү зүйл шүү. Б.Мөнхсэлэнгэ ухаантай бүсгүй.

6  |  3
Зочин(192.82.71.71) 2021 оны 03 сарын 07

Энэ мэдрэл муутай чавганц бас порно үзүүлдэг юм ууу, гутамшиг. Гаж донтон. Ийм юмнаас цэвэрлэгч асрагчаас зөвлөгөө авч байгаа хүн өөрөө мэдрэл муутай

5  |  11
Зочин(122.201.31.216) 2021 оны 03 сарын 07

Монголд короно гээд нэлээн хүнд үеийг улс орноороо бид даван туулж байна гэхдээ ажиглаж бхад хорио цээрийн дэглэм их муу барьж байна энд хүмүүс ихэнхи нь л их дураараа амиа бодсон байдалтай муухай өвчин их тарж хүн бүрийн сэтгэл хямарч бна ийм үед хэн ч юу ч гэх магадгүй тул биеэ бодоод хямралгүй бгаарай эрүүл байх их чухал шүү чи их аятайхан биеэ сайхан авч явсан эмэгтэй санагдсан хурц ухаалаг байдал чинь бүр их таалагдсан шүү сайн сайхныг хүсье!

13  |  1
Зочин(202.55.188.88) 2021 оны 05 сарын 29

Монголчуудтай харьцуулах аргагүй боловсролтой юм бна.ярианаас нь шууд мэдэгдэж бна.манайх сэтгэл зүй сэтгэц хоёроо ч ялгаж мэдэхгүй эмч нартай хүмүүс

31  |  5
Od(202.9.46.222) 2021 оны 03 сарын 07

Hoorhii dòo yag soliot ih kinog sangduulj bn.Hvmvvs mini bie bienee hairla

5  |  3
Мягмар Энх (202.126.88.54) 2021 оны 03 сарын 06

Амжилт хүсье, эрүүл байгаарай

8  |  0
Hun(8.37.43.10) 2021 оны 03 сарын 07

Minii tanidag zaluud ene awgain porno irsen bnlee shojgiin awgai

5  |  0
өөдрөг(122.201.24.196) 2021 оны 03 сарын 07

илэн далангүй дажгүй яриатай бүсгүй бна. үнэндээ бол хүн муулж хараах дуртай хүмүүс зивүү дургүй чинь хүрч байвал үзхээ л болчих... тиймээ.... тамхи татсан бол ишээ бүү хая .....ухамсар, хүндэтгэл харагдаж л бна.

10  |  2
Зочин(1.242.213.191) 2021 оны 03 сарын 08

За манайхан нээх дэгтэй журамтай царайлаад амьдрал дээрээ бүх юм нь худлаа хогоо хамаагүй хаяна ,нус цэрээ гудамжинд нийнэ, булан тохойд шээж баана үнэн дампуу тэгээд нээх хүн шүүмжилнэ тэртэй тэргүй гудамжаар л тамхичид бгаа биз дээ дуртайдаа лайв үзчихээд битгий худлаа онгон царайлцгаа

22  |  3
Irgen(192.82.72.11) 2021 оны 03 сарын 07

Onts syrdag dyygyi ohin bsn gnle.Myndag ohin bsn gsn.Gadaad hyntei syyh hynii gazar hanilj yavaad negnee hayah negendee hynd tsohilt ugch bga shyy dee..

13  |  1
хха(66.181.177.118) 2021 оны 03 сарын 07

ямар эрүүл хүн гар хангалга хийж лайвдах уу, сэжгийн эмгэн, тэрийг нь залуучууд чатаар дамжуулж шоолж дооглодог юм бн лээ, зайл2.

8  |  6
Kkk(223.39.157.104) 2021 оны 03 сарын 08

Setgeliin dem uguhud tiim hetsuu bgaam bhdaa ene humuust..golj goochilohoo l bodohiin..denduu shuumj ihtei shuu ene mgl chuud neeree..hugjij bgaa eum bhgui bj neg l ih shuumjilsen ulsuud

9  |  3
Tstsn Suzanne(92.89.187.54) 2021 оны 03 сарын 07

За энэ Нямдорж гэгч битгий шаагаарай. Би Мөнхсэлэнгийн доод төгсөлт. Мөнхсэлэнгэ сургуульд байхдаа онц сурдаг мундаг охин байсан. Хаана хэний хэл ам таталсын. Хишигсүрэн багшийн ангийн ганц урдаа барьдаг нь байсан байх шүү.

8  |  2
Өрөвдөлтэй(37.4.229.23) 2021 оны 03 сарын 09

Хүнд сэтгэл зүйн зөвлөгөа өгөхөөсөө өмнө өөрийгөө л аятайхан авч явбал боллоо энэ хүн.\nГерманд ямарч сургууль төгсөөгүй хүнийг сэтгэл зүй гээр сурсан гээд Facebook ээр бичээд байсан.\nГерманд ажилгүй халамжаар амьдардаг хүн байна ш дээ.Ийм хүнээс юу сурах вэ дэ\n

9  |  9
нямдорж(66.181.161.5) 2021 оны 03 сарын 07

1988онд.21р хороолол 62р сургуулииг төгссөн ээж нь.тус сургуулиин монгол хэл уран зохиолын сайн багш бсан Энэ хүүхэн 10 жмлд.байхаасаа л дураараа өссөн ам хэл ихтэй этгээд бсанг бүгд.мэднээ

7  |  6
Зочин(66.181.161.49) 2021 оны 03 сарын 07

Өвчтөй хүнээс төлбөртөй зөвлөгөө авч байгаа бол хорвоо юм даа

11  |  0
Би (66.181.181.207) 2021 оны 03 сарын 07

Байдаг байж энэ хүнийг буруутгаж бгаа хүмүүс ичиж амьдар харин ч төр арчаагүй учир өөр хоорондоо алалдан муулж үзсэн харсанаа залилаж бгаа тархины тураалд өртсөнг бдлыг үнэнгээр нь хэлж бн. Тамхи татаж болно гэхдээ ишийг нь бүү хая гэж бгаа санаа та бусдад дарамтгүй амьдар гэдгийг л хэлээд бн ш . гэхдээ монголын төлөө нэг зүйл заавал хийгээрэй гэж энэ цоглог эмэгтэйгээс гуймаар бн

6  |  2
Би (66.181.181.207) 2021 оны 03 сарын 10

Үнэхээр сэтгэлээсээ өөрийн туулсан амьдралаа ярьжээ. Сайн явж сайхан амьдарч бгаа бол болоо ш дэ. Хэнд ч гай болоогүй хэний ч мөнгийг хулгайлаагүй төсөв мөнгө идээгүй. Албан тушаалд очих гэж хор хутгаж хов яриагүй энэ хүн худлаа хумсаа нуусан дүр үзүүлэгч нараас илүү шударга бн. Бүгд хулгайч гэдгийг нь мэдэж бж нямдорж сү батболд элбэгдорж энхболд наоыг сонгоод

15  |  1
demjdeg(66.181.161.20) 2021 оны 03 сарын 07

ene egchiig demjdegee amjilt husnee

5  |  4
Zochin(64.119.19.199) 2021 оны 03 сарын 07

Германд олон жил амьдарсан хүмүүс тэр тусмаа Монгол хүн их хэцүү зан ааштай болох юмаа. Бүгд биш л дээ. Гэхдээ л 5-н Монгол хүний 1 нь ийм сэтгэц талдаа өөрчлөлттэй болсон байх юм. Энийгээ барууны соёл гэж нэрлээд байгаа юм. Сэтгэл зүй, элдэв долоон их ачаалалтай байснаас зан төлөв нь тогтвортой биш болчихдог юмуу.

16  |  2
Зочмн(59.153.113.121) 2021 оны 03 сарын 07

Порно бичлэг тавьдаг шд\nИйм муухай бузрын амьтантай ярилцлага хийх ясар хэрэгтэй юм\nЧатаар хүмүүс рүү шав шалдан хамаг юмаа дэлгэсэн бичлэг явуулж байгаа хүн эрүүл үү\nГаж уу???

14  |  3
Зочин(66.181.161.72) 2021 оны 03 сарын 07

Одоо ч өвчин нь эдгэрээгүй өвчтэй хүнээс төлбөртэй зөвлөгөө авах хүн бх юм бхдаа чааваас бөгс хагсаа гаргаад хуруугаа үмхээд л үнэн сэжгийн авгай бналээ

13  |  0
тэнэг гэдэг нь(202.9.46.116) 2021 оны 03 сарын 07

Лайв хийхдээ тамхи татаж тэнэглэхээ болих л хэрэгтэй ш дээ. Шалдан нүцгэн байсан гэнэ үү. Заавал гадаадад олон жил амьдарч задгайрснаа бусдад харуулах ямар хэрэг байна аа

15  |  3
Зочин(202.9.46.116) 2021 оны 03 сарын 07

Стресс хүндрээд л депресс ш д. Монголд стресс депрессгүй хүн олоход одоо бол ер нь хэцүү шүү.

13  |  2
Зочин(202.9.46.55) 2021 оны 03 сарын 07

Хараал хэлж хашгирч загнаж доромжилдогоо мэдэхгүй байна гэдэг чинь эрүүл биш л байна даа. Шалдан нүцгэн хэвтэж байгаа авгай муухай дүр зураг харуулах тэгээд эрүүл үү? Эрх чөлөө бүүр биш зүгээр л гаж дон

18  |  0
Танил(73.225.155.92) 2021 оны 03 сарын 07

Ийм юмын даган хошуурдаг хүмүүс хөөрхий. Юу заалгана зөвлөгөө авахын, юуг зөвлөхийн. Өөрийгөө цeнзүүрдэж чадахгүй өдий насны хүн бусдад тун муу үлгэр дууриал болж байгаа. Тамхи архи хэрэглэнэ ёс бус бүдүүлжг үг хэллэг ааш авир гаргана. Тэр байтугай заваан бичлэг нь байж байдаг. Ичмээр. Хажуу дээд доод айлаа хүндлэхийг мэддэгүй. Гадаадад байгаа хүний ганц ойлгосон байх хүний амгалан тайван байдлыг алдагдуулах журмыг зөрчдөг.Энэ гаргаж байгаа авир,байдлаараа Монголын нэрийг гутааж байгаа. Өөрийг нь магтаж байгаад доромжилу цаашлуулж байгааг мэдэрдэггүй гоё байна гэж өөртөө итгэсэн хүн .

9  |  2
Цэндсүрэн(211.210.151.77) 2021 оны 03 сарын 06

Депресс бол хөгжлийн бэрхшээлийн хамгийн түгээмэл шалтгаан. АНУ-д насанд хүрэгчдийн бараг 10 хувь нь депресст өртдөг. Гэвч энэ нь сэтгэл зүйн өвчин учраас жишээ нь холестеролтой харьцуулахад ойлгоход хэцүү. Хамгийн түгээмэл буруу ойлголт бол депресст орох, гуниглах хоёрыг ижил гэж үзэх явдал

6  |  0
A(202.126.90.21) 2021 оны 03 сарын 05

Dipress gj yg ymar owchin ym be

0  |  0
Иргэн(202.126.88.141) 2021 оны 03 сарын 07

Энэ уйдсан эрүүл хүн

5  |  0
Z(202.126.89.200) 2021 оны 03 сарын 07

Setgetsiin yumtai hun yum bilee.haraal sonsood tsochson ch geh shig.bi neg holbogdoj uzsen kk.bichleg deere albaar tegdeg yum bh geed.tegsen hichneen saihan haritsah geed ch erguuleed hun haraasan doromjilson inen butehgui.bichleg deere harin ch soeltoi bolovson bhiig hicheedeg yum bishu

6  |  2
T(66.181.161.83) 2021 оны 03 сарын 07

Depress gej yg ymar owchin yum be

2  |  3
zochin(66.181.188.251) 2021 оны 03 сарын 07

End arhichin nuduuldeg nuhurtei suusan bol yaan yun depress ene delhiid tursunduu haramssan yamar olon huuhnuud baina gej bodoj bn.

3  |  2
Ммм(94.11.16.22) 2021 оны 03 сарын 07

Депресснээсээ бүрэн гараагүй юм шиг бна дээр

5  |  2
Ofoo(64.119.22.46) 2021 оны 03 сарын 07

Shal teneg jargalaa huusun bie e nuusun abgai bn tamhi tataj bfaa n ynen gytmaar baliar ytaan dynd syytegneed byjeed bgam y yagd bgam yag syns chutgur l iim bgd bh

7  |  5
gadaadtai suusan zar(66.181.180.111) 2021 оны 03 сарын 07

bi lav ene hvniig setgetsiig yumtai gej vzenee. tsagaachiin mongoor amidardag yum bna. bi bas baruund 12 jil tsagaachaar amidarch irsen l dee..mongol hvn eh oronoo sanaad hetsvv ch de.gantsaarai mongolgui gazar amidardag gadaad hvntei suusan hvvhenvvd yg ene hvn shig setgetsiin yumtai bolj ih ganaartdaj baidagaa..ted bvgd hel sursan ch eh hel shigee bvh zvilsee oilgoltsoj chadah uu l de.tegeed mongol ahui amidaraliig nohor boloh baagii ogt oilgoj meddegui tul hetsvv l dee.tegeed l iim ovchtoi boldog doo..

16  |  3
Z(202.9.46.116) 2021 оны 03 сарын 07

Депресстэй л эмэгтэй бн шд. Өвчин ч биш л дээ. Өөрөө даваж туулсан болохоор зөвлөгөө мэдээж сайн өгнө. Харин Монголд амьдраагүй болохоор нөхцөл байдалыг хэр ойлгох бол?

7  |  2
zochin(87.214.24.143) 2021 оны 03 сарын 07

ter laifii ni uzeheer galzuu soliotoi boloh geed baina le tegeed uzehee bolisoon , ene hunii dotor orohgui ym da hoorhii ymar hun geheere odii nasandaa iim bolchihdogiin

6  |  3
zochin(202.179.26.2) 2021 оны 03 сарын 06

ter live yaaj uzdeg um tuslaarai nadad.

3  |  2
Top