Холливудын од, 51 настай Женнифер Лопес, бейсболын од 45 настай Алекс Родригес нар салжээ.
Тэд 4 жил хамт байгаагийнхаа сүүлийн 2 жилд нь сүй тавиад байсан юм. Цар тахлын улмаас хуримаа хоёр удаа хойшлуулсан алдартнууд хурим хийхээ больж, хоёр тийш болохоор шийдсэн байна.
Салах шалтгаан тодорхойгүй ч сүүлийн үед цахим сүлжээгээр Родригес реалити-шоуны залуу од Мэдисон ЛеКройтой учир ургуулсан талаар их бичиж байгаа.
Одоо Алекс Майамид бэлтгэлд гараад байгаа бол ЖеЛо Доминиканд киноны зураг авалттай байгаа юм.
Женнифер Лопес хуучин нөхөр Марк Энтонигийн хоёр хүүхэдтэй бол Алекс ч хоёр охинтой билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Het bie ee daasan humuus tsug bh hetsuu bdag bhoo. Bi ch gesen bayn bsan bol huntei suuhgui shan amgalan twan amidrah blaa gej