Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНХАУ-ын Монгол дахь хөрөнгө оруулагчдын Зун Хуа нийгэмлэгийн төлөөлөгч н.Далай, ӨМӨЗО-ын Монгол дахь худалдааны ерөнхий танхимын нарийн бичгийн дарга н.Цэцэнгуа нарыг хүсэлтийн дагуу өнөөдөр /2021.03.16/ хүлээн авч уулзав.
Уулзалтаар хөрөнгө оруулагчдын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, барьж буй бодлого, шийдвэр, хоёр талт хамтын ажиллагаа болон эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “ Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд манай байгууллага гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлж, үйл ажиллагаа нь тогтвортой, ажлын байр бий болгосон, хуулийн дагуу татвараа төлсөн аж ахуйн нэгж, компаниудыг дэмжиж ажиллаж байна. Харин хөрөнгө оруулалт нь бодитой бус, хөрөнгө оруулагч нэрийн дор татвар хураамжаас зайлсхийсэн аливаа асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч, зохих шаардлагаа тавьж ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн энэхүү бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомжийг өөрсдийн хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллага, компаниуддаа ойлгуулж, мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүссэн юм.
Цаашид бусад улс орны хөрөнгө оруулагчдын төлөөллийг хүлээн авч уулзах уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулах аж.
Сэтгэгдэл ( 1 )
Гадаадын ямар ч хөрөнгө оруулалт байхгүй ш дээ. Юун хятадын хөрөнгө оруулагчид вэ? Харийн доншуурууд монголын хөрөнгийг гадагш цөлмөагчид л байгаа.