АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод АНУ, БНХАУ-ын хэлэлцээ ширүүхэн эхэллээ. Хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар оролцож байгаа бол БНХАУ-ыг Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн комиссын тамгын газрын дарга Ян Жэчи, Гадаад хэргийн сайд Ван И нар төлөөлж байна.
Хятадын тал АНУ-ын эрх баригчид дипломат ёсыг зөрчиж, найрсаг бус угтсан гэж буруутгасан бол Америкийн тал Хятадын төлөөлөгчид хэлэлцээний протоколыг зөрчиж, зөвхөн олон нийтээс оноо авах зорилготой ирсэн гэж бие биенийгээ буруутгав.
Хэлэлцээний эхэнд Ян Жэчи “Хүн амын хувьд ч тэр, дэлхийн чиг хандлагыг авч үзсэн ч Нэгдсэн Улс болон барууны улс орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн үзэл бодлыг илэрхийлэхгүй” гэж мэдэгдэв. “Ийм учир шалтгааны улмаас дэлхийн үнэт зүйлс эсвэл олон нийтийн үзэл бодлын талаар ярихдаа Америкийн тал хэсэн үгэндээ бүрэн итгэлтэй эсэхээ тунгаан бодно гэж найдаж байна. Америкийн тал дэлхийг төлөөлөхгүй тул зөвхөн Нэгдсэн Улсын Засгийн газрыг төлөөлнө” гэж Ян Жэчи онцолсон байна. АНУ -ын зүгээс дэвшүүлж буй үнэт зүйлсийг болон Америкийн талын үзэл бодол олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл санааг илэрхийлдэг гэдгийг дэлхийн дийлэнх улс орон хүлээн зөвшөөрдөг гэж бодохгүй байна гэж Хятадын тал мэдэгдээд эдгээр улс орон хэсэг бүлэг хүмүүсийн зохиосон дүрэм олон улсын харилцааны үндэс байх учиртай гэдэгтэй хэзээ ч санал нэгдэхгүй гэжээ.
Жейк Салливан Бээжинд хандан АНУ-ын дутагдлын талаар “лекц уншихгүй” байхыг уриалж, өөртөө итгэлтэй улс орон өөрийн дутагдлаа олж харах чадвартай бөгөөд үргэлж боловсронгуй болохын төлөө эрмэлзэж байдаг гэж онцлов. Түүний хэлснээр, энэ бол Америкийн онцлог. Америкийн өөр нэг өвөрмөц онцлог нь бид дэлхий даяар буй холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран аливаа асуудлыг хамгийн сайнаар шийдэж чаддаг гэж үздэг гэж Салливан мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хэтэрхий товч байна. Агуулга нь шал өөр утгатай байсан шүү дээ. Эхлээд Америкийн талаас... гээд юу гэж хэлсэн тухай хятадаар YouTube дээрээс орчуулаад тавиач дээ. Монголын талаар америкчууд аймаар хэлсэн өгүүлбэр байгаа даа. Нэгнээсээ л хуулаад амарчлаад байх юм!
Америк бол хогийн орон.Бусад орнууд яахаараа тэдний эрх ашгийн бүс болж байдаг байнаа.
Эмээд нүдүүлдэг залуу эрчүүлтэй яанадаа ?