Газар хөдлөлт Улаанбаатар, Булган, Төв аймагт ХҮЧТЭЙ мэдрэгджээ

2021 оны 03 сарын 24

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн Шилийн тээг гэх газар (Сумын төвөөс хойд зүгт 16 км-т″) өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

 Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

 

Газар хөдлөлт болсон хугацаа
 

  • Улаанбаатарын цагаар: 2021.03.23, 22:46:54
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.75 108.33
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд): 5.5
  • Болсон газар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16 км зайд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top