Улаанбаатар хот орчимд 22:46 цагийн орчимд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ.
Газар хөдлөлтийн төв нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Хойд зүгт 16 км зайтай газар нутагт бүртгэгдсэн ба 5.5 магнитудын хүчтэй байсан талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Улаанбаатар хот орчмын нөхцөлийг Одон орон, геофизикийн хүрээлэн нэгтгэж байна.
Газар хөдлөлт болсон хугацаа
Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж, иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )