Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хорооноос өнөөдөр /2021.03.24/ “БНАСАУ энэ сарын 21-нд хоёр далавчит пуужинг туршилтаар хөөргөсөн” гэж мэдээллээ.
“Younhap” агентлагийн мэдээлснээр БНСУ-ын албаныхан БНАСАУ-ын уг туршилтын талаар тогтоосон аж.
Түүнчлэн “Washington Post” сонин эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн “Хойд Солонгос амралтын өдрүүдээр ойрын тусгалтай пуужингууд туршсан” гэж мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргааны том албан тушаалтан мэдэгдэхдээ “БНАСАУ-ын хувьд энэ нь энгийн ажил болсон” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь БНАСАУ-ын үйлдэл өөрчлөгдөөгүй байна хэмээж байв.
Сэтгэгдэл ( 0 )